Улсын начин Б.Адъяахүү бөхчүүд, бөх сонирхогчдыг “Буян хиймээр байвал суварга биш эмнэлэг барихад мөнгөө хандивлаарай” хэмээх сайн үйлсийн аянд уриалжээ. Энэхүү аяны хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн нэгэн байрыг засч тохижуулах юм байна. Ингэснээр өвчтөнүүд эмчилгээний явцад гэртээ байгаа мэт нөхцөлд тав тухтай байрлахаас гадна урлагийн сэтгэл засал, бясалгал, зөв хооллолтын талаар сургалтууд явуулах боломжтой болох аж. Нэг өрөөний тохижилт, тавилга хэрэгслийг авахад долоон сая төгрөг хэрэгтэй юм байна. Энэхүү сайн үйлсийн аянд:
Аварга Ч.Санжаадамба 200000 ,
Арслан П.Бүрэнтөгс 200000 ,
Харцага Ш.Уламбаяр 50000 ,
Начин Б.Ганхуяг 50000 ,
Улсын гарьд Н.Ганбаатарын гэр бүл 150000,
Цэргийн арслан Г. Жамбалдоржийн гэр бүл 50000 ,
Аймгийн начин Ө.Дүүрэнбаяр 100000 төгрөг,
Улсын заан Б.Пүрэвсайханы гэр бүл 150000,
Улсын начин Д.Тамирын гэр бүл 100000,
Аймгийн заан Ө.Буянбаатар 50000 төгрөг,
С.Мөнхбат аварга 200000 ,
Ч. Батзориг заан 200000 ,
улсын начин Ц.Одбаяр 100000,
Аимгийн хурц арслан Б.Номиндалай 100000 ,
Дорнод аимгийн арслан Б.Батдорж 50000,
Аймгийн арслан Г. Ганбаатар 50000,
Сүхбаатар аймгийн эрдэнэцагаан сумын харъяат аймгийн заан А.Батсуурь 50000 төгрөгийг хандивлаад байна