1 ой 4 сартай Титан хүүгийн эх 35 настай
Келли Рувлэнд нэгэн цагт \”Destiny’s Child” хамтлагт уран бүтээлээ хамтран
туурвиж явсан сайн найз Бионси руугаа залгаж хэрхэн сайн ээж байх тухай зөвлөгөө
авдаг талаараа олон нийтэд дэлгэлээ.
Тэрээр \”Хэдийгээр бид хамтлагаасаа гарч
өөр өөрсдийн замыг хөөсөн ч ямар нэгэн асуудал тулгарахад би үргэлж тэдэн рүү
залгаж зөвлөгөө авдаг. Тэд бол бусдын л адил эмэгтэй хүнийхээ хувиар амьдралаа
авч яваа ээжүүд. Тэд ямар ч үед надад туслахад бэлэн байдаг. Нэг салбарт амжилттай яваа үзэсгэлэнтэй
эмэгтэйчүүд эргэн тойронд минь байна гэдэг гайхалтай биш гэж үү. Ийм найзуудынхаа
дунд байдаг би үнэхээр азтай эмэгтэй” гэжээ.
Ө.Намуун