Өнөөдөр НМХГ-аас Нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж буй зөрчилтэй барилга, ухсан нүх болон барилгын аюулгүй ажиллагааны тухай хэвлэлийн бага хурал хийлээ.
Нийслэлийн нутаг дэвсгэрт: 2016 оны 2 дугаар сарын байдлаар 12 барилга байгууламж эрх бүхий байгууллагаас барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлөө авч, 5 барилга байгууламжийг байнгын ашиглалтанд хүлээлгэн өгч \”Барилгын тухай” хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь заалтын хэрэгжилтийг хангаж илэрсэн зөрчлөө арилган нийт зөвшөөрөлгүй зөрчилтэй барилгын тоо 42 болж 50,6% -иар буурсан байна.
Зөрчлийн шалтгаан нөхцөл:
1.Барилгын захиалагч, гүйцэтгэгч аж ахуйн нэгж иргэд хуулийн мэдлэг дутмаг, зарим аж ахуйн нэгж, иргэд хуулийг санаатайгаар хэрэгжүүлэхгүй байх, МУ-ын Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолын 3 дугаар ангиллын барилга гэх нэрийн дор зохих журмын дагуу хянагдаж батлагдсан зураг төсөлгүй, зөвшөөрөлгүйгээр барилгын газар шорооны болон угсралтын ажлыг эхлүүлэх зөрчил дутагдлууд гарч байна.
2.Барилгын зураг төсөл зохиох тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүд нь бүрэндуусаагүй, баталгаажаагүй зураг төслийг захиалагч, гүйцэтгэгч нарт хэсэгчлэн нийлүүлдэг, инженерийн шугам сүлжээний хангагч байгууллагууд нь олгогдсон техникийн нөхцлийн дагуу зураг төсөл хийгдсэн эсэхэд хяалт хийдэггүй, барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгогдоогүй барилгын талбайг ус, цахилгаан эрчим хүчээр хангаж байгаа нь иргэн,аж ахуйн нэгж байгууллагуудыг \”Барилгынтухай” хуулийн16 дугаар зүйлийн 16.2 /Барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно/, 16.6 дахь/Барилга угсралтын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эхлэх, үргэлжлүүлэхийгхориглоно./заалтуудыгтус тус зөрчин барилга угсралтын ажлыг зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлж байна.
3. Захиалагч, гүйцэтгэгч нь барилгын үйлдвэрлэлийн ажил эхлэхийн өмнө ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийж, аюулгүй ажиллагааны хамтарсан төлөвлөгөө гаргадаггүй, ажил олгогч, инженер техникийн ажилтны хууль, эрх зүйн мэдлэг дутмаг, аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдалд тавих дотоодын хяналт хангалтгүй, хөдөлмөрийн аюулгүй байдалд зарцуулах хөрөнгийг хуульд зааснаар төсөвлөдөггүй, мэргэжилтэй боловсон хүчин дутагдалтай, ажилчдын техникийн аюулгүй ажиллагааны дүрмийн мэдлэг хангалтгүй, ажилтанд гүйцэтгэж буй ажлын байранд тохирсон аюулгүй ажиллагааны дүрэмд заасан заавар, зааварчилгааг шаардлагын түвшинд өгдөггүй, ажлын байрны эмх цэгц, зохион байгуулалт муу, болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чаддаггүйгээс барилгын талбай дахь хөдөлмөрийн осол буурч чадахгүй байна.
4. Өргөх зөөх төхөөрөмж, механизмд ээлжит техникийн магадлал хийж баталгаажуулаагүй байхад барилгын талбайд суурилуулан ажил гүйцэтгэдэг, онцгой урчадвар шаардах ажилд мэргэжлийн хүн ажиллуулаагүй, ажлынхувцас, хамгаалах хэрэгслээр бүрэн хангаагүй зэргээс хөдөлмөрийн осол гарах, зөвшөөрөлгүй барилгын тоо нэмэгдэх бас нэг шалтгаан болж байна.
Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ:
1. Барилгын зурагт өсөл, барилгын ажил, барилгын материалын үйлдвэрлэл, үйлчилгэээр хэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас барилгын тухай хууль тогтоомжхэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж \”Барилгын тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.6-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллах,
2. Илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгуулах, хууль тогтоомжийнхэрэгжилтийг хангуулах, газрыг зориулалтын дагуу ашиглах, хот төлөвлөлтийн норм ба дүрмийн шаардлагыг хангасан барилгын угсралтын ажлыг батлагдсан зургийн дагуу гүйцэтгэх, хангагч байгуулалгуудаас олгогдсон инженерийн шугам сүлжээний хангамжийн техникийн нөхцөлийн зориулалт, шаардлагын дагуу зураг төсөл хийгдсэн, холбогдсон эсэхэд хяналт тавих,
3. Зөрчилтэй, зураг төсөл, эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөлгүй барилга байгууламжуудад санхүүжилтын эх үүсвэр олгохгүй байх талаар банк санхүүгийн байгууллагуудад мэдээлэл өгөх,
4. Зөрчилтэй барилга байгууламжуудыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ил тод зарлаж, иргэд захиалга өгөхгүй байх талаар сурталчилах арга хэмжээ авах зэрэг ажлууд хийгдэх юм.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар