Өнөөдөр өглөө Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Шарга морьтод чоно орж ирж 30-40 насны хоёр хүнийг хазсан байна. Чононд хазуулсан хүмүүс ГССҮТ-д эмчлүүлж байгаа бөгөөд одоогоор тэдний биеийн байдал нь харьцангуй гайгүй байгаа аж.
Хүн хазсан чоныг тэр хавийн оршин суугчид хүрзээр цохин алж, аюулгүй болгосон байна. Уг чоно хүн хазахаас өмнө хоёр үхэр болон хоёр нохойг уржээ. Тиймээс хазуулсан хоёр нохойг тэр дор нь устгаж, хоёр үхэрт Мэргэжлийн хяналтын газраас шинжилгээ хийж байгаа аж. Энэхүү хэргийг Сүхбатаар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.