Сүүлийн үед орон байрны хулгай нэмэгдэх хандлагатай байна. Хэдхэн хоногийн өмнө гэхэд цагдаагийн байгууллагаас олон удаагийн үйлдлээр орон байрны хулгай хийсэн бүлэглэлийг илрүүлсэн байна. Тэд фэйсбүүкээр тухайн хүний пост, найз нөхдийг судалж байгаад хулгай хийдэг байжээ.Мөрдөн байцаалтын явцад 120 удаагийн орон байрны хулгай хийсэн нь тогтоогджээ. Тиймээс танихгүй хүнтэй найз нөхөд болохгүй, мөн гэр орныхоо талаар болон гэрийнхээ хаяг, утасны дугаар зэргээ олон нийтийн сүлжээнд нийтлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.