• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 5 сарын 14
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Инфляц өсөхөд хоёр хүчин зүйл нөлөөлөв

    Инфляц өсөхөд хоёр хүчин зүйл нөлөөлөв

    Н.Алтанхуяг: Бараа бүтээгдэхүүний үнэ иргэдийн амьжиргаанаас давж, амьдрал улам хүнд болж байна

    Б.Эрдэнэсүхэд холбогдох гэр бүлийн хүчирхийллийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

    Н.Өсөхбаяраас допингийн шинжилгээ авахдаа процессын алдаа гаргасан гэж үзлээ

    Н.Өнөр: COP17 чуулганд хураадаг асрууд барих ба дараа нь дахин ашиглахгүй

    Б.Дэлгэрсайхан: Тамын 50 км-ийг засаж байгаа

    ЗГ-ын шийдвэрийн эсрэг Туулын хурдны замын ажлыг нууцаар явуулж байжээ

    Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайгийн оронд НХОГ-ын дарга Б.Мөнхбатыг томилохоор болжээ

    Шархад дэд төвийн эхний ээлжийн 338 айлын орон сууцны барилгын ажил 78 хувьтай байна

  • Улс төр
    Эрдэнэбүрэнгийн УЦС, Газрын тосны үйлдвэрийн төсөлд гадаад зээлийн ашиглалтыг нэмэх хуулийн төслийг дахин өргөн барина

    Гадаадын Иргэн Харьяатын Газрын даргаар Б.Энхсүхийг томилжээ

    “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Дархан Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК-ийн удирдлагуудыг сольж томилжээ

    Ч.Хүрэлбаатар: Гурван ч ЗГ-т Зам тээврийн сайдыг “хавсарч” хийчихээд ичдэггүй ээ

    Ж.Энхбаяр: Засгийн газраас махны үнийг барих ямар нэгэн зохицуулалт хийхгүй

    З.Мэндсайхан: НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтыг 5 хувь болговол төсвийн орлого 1.8 их наядаар тасарна

    Ерөнхийлөгчийн тухай хуулийн бүрэн эрхийн хугацаатай холбоотой заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлээ

    С.Наранцогт: Даргын орон тоог 50 орчим хувиар цөөрүүлснээр төсвөө хэмнэсэн

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Х.Сугир: “Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнэ ажиллаж байхдаа 70 ам.доллароор зарах боломжтой байсан 14 сая тонн нүүрсийг 25 ам.доллароор худалдсан

    Өвөр Монголд коксжих нүүрсний үнэ өсөв

    Зэсийн экспорт түүхэн дээд хэмжээнд хүрлээ

    Монголбанкны үнэт металлын худалдан авалт 6 дахь жилдээ буурав

    Киргиз улсын эдийн засгийн өсөлт тэднийг төв азийн шинэ “бар улс” болгох суурийг бэлдэж байна

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Дилав хутагт Б.Жамсранжавын хэрэглэж байсан хөөргийг Монголын Үндэсний музейн сан хөмрөгт шилжүүлэн өгчээ

    Мөнх оршихуй буй Наран, Саран

    Мөнх оршихуй буй Наран, Саран

    XIII–XIV зууны Монгол хатны малгай Тэнгэрлэг язгуур, төрийн сүр хүчний бэлгэдэл

  • Дэлхий дахинд
    Аргентин улс хантавирусийн дэгдэлтийг шалгаж байна

    Хантавирусийн батлагдсан тохиолдол 11 болж, франц өвчтөн амьсгалын аппаратад оржээ

    ДЭМБ: Хантавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж магадгүй

    Хантавирусийн халдвар дэгдсэн хөлгийн аяллаас эх орондоо буцаж ирсэн Францын иргэнээс өвчний шинж тэмдэг илэрчээ

    Хантавирусийн халдвар дэгдсэн аяллын хөлгийг Испани улс боомтдоо хүлээж авахаар боллоо

    Иран АНУ-ын энхийн саналыг хэлэлцэж эхэлжээ

    Мехико хот маш хурдтай “живж байна”

    Мехико хот маш хурдтай “живж байна”

    Газын зурваст арьсны халдварт өвчин эрс нэмэгджээ

    Худаг булаацалдсан мөргөлдөөний үеэр олон хүн алагджээ

  • Эрүүл мэнд

    Монгол хүний давсны хэрэглээ ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс өндөр хэвээр байна

    Доктор Ж.Ганбаатар: Гадныхан биднийг хоёр хөлтэй жорлон гэж дооглож байна

    Люксембургийн эмч нартай хамтран хүүхдэд зүрхний мэс засал хийнэ

    Орон нутагт өсвөр насны охидын төрөлт их байна

    Архангай аймгийн эрүүл мэндийн төв ходоодны хорт хавдрыг эмчилдэг болно

    “Улсын нэгдүгээр төв эмнэлэг сонсгол бууралтыг эрт илрүүлэх шинжилгээг өнөөдөр бүх насны иргэдэд үнэ төлбөргүй хийж байна”

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ

    Монголын хөлбөмбөгийн тоглогч, албаныхан тоглолт наймаалцсан уу?

    Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээний сонсгол хийвэл БНХАУ хилээ хааж, Монголоос нүүрс авахаа болих эрсдэл үүснэ

    Казахстаны тэргүүн тэрбумтан Тимур Турлов Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатартай халз нүүв

    М.Нарантуяа-Нара: Төрийн ордонд хүн зодсон гишүүдийнхээ ёс зүйг ярихгүй хэр нь бүх зүйл нь ил миний ёс зүйг ярьж байна

    Д.Баярхүү: Ярдаг нохойгоор айлгасан үйлчилгээ

    Дэд сайдууд зэс нь цухуйж, огцрох болзлоо хангалаа

    Д.Сумъяабазар: Би Д.Баясгалантай Б.Энхбаярыг би танилцуулж байсан. Гэтэл нэгнийгээ танихгүй, мэдэхгүй, огт уулзаж байгаагүй гэх зэргээр ярьж эхэллээ

No Result
View All Result

МҮҮН амтгүй болсон. Өөр юм…

by
2016-03-25 16:37
in Фото
0
SHARETWEET

За одоо тэгэхээр өөр юу сонин болох билээ

\"\"

Жилдээ төдийгүй улиралдаа нэг нийгмээрээ сөгнөж, шартатлаа хүртдэг аяны дугараа шиг хар хэрүүлийн тойруулгатай болсон улс даа бид. Ийм дугараа сүүлийн үед дээрээс их ойр ойрхон ирдэг болж. Уухгүй амсахгүй гээд байхад шуудхан шахах гээд байдаг болчихож. Сонгуультай жилийн хаврын ийм шуугианууд хэтэрвэл нийгэмд тун хортой төдийгүй массыг бүтээлч оюунлаг байдлаас улам бүр холдуулж бухимдал зэвүүцлийн нэг туйлд гаргах тул нэн осолтой.

Тун нарийн жороор нэрж сөгнөсөн ийм төрлийн сархадад томхон албан тушаалтан, хөрөнгө мөнгөтэй өнгөлөг нэгний дүр харагдаж байвал сошиал тивийнхний дотор халах нь улам л түргэн болоод байгаа юм. Тэр хэрээр их хэрэлдэж, хэдэн хэсэг болж  талцана шүү дээ. Ийм нэг дугарааны ард үлдэх шарталт ба нийгэмд тусах хар сүүдрийн талаар бодлоо бичлээ.

\”Сайн ах”-ын дугараа

Тээр жилийн биш ердөө саяхны нэг хавар. Сайн ах ба хүүхдээрээ хүүхэн хоёрын тухай жаал шуугицгаав даа. Амныхаа булчирхайг цочтол ярьж. Ажил байхгүй уйдсан олон цалин авах юм шиг элдвээр цуурах ажил хийцгээсэн. Түүвэрлэбэл, …Сарангэрэлийг аваачаад хорьсон, Сарангэрэлийг сулласан. Сарангэрэлийг хажуу өрөөнөөс нь хана нэвт камердсан. Халз тулгаж бүлтэлзүүлж байгаад яриулсан. Хариултаа авсан. Үгүй гэнэ лээ… тэр хүүхэн өөрөө гүйж ирээд гуйсаар байгаад ярьсан …Нөгөө Сараа чинь Тэмка ахаас болиод Женкогийнх болсон гэнэ… гээд л. Өдөр болгон Сараатай, сайн ахтай байлаа. 

Энэ мэт ширхэг зоосны нэмэргүй хэрүүл шуугианаар \”Сайн ах” гэсэн топ сэдвийн дор биднийг жаал шуугиулсан. Үр дүн нь дээрээ ч хатуу буусан байх. Дороо бол хэн нэгнийг гутаах дайралт дарамт болгосон нийгэмд наалдах сайн юмгүй хов жив байлаа.

МҮҮН ба бид

Энэ хаврын тухайд бол МҮҮН ба Мүүнчдийг илчилсэн дугараа эргэлээ дээ.  

Аймаар болсон урсгал юм аа. Анх дуулдахдаа гэмгүй гэмээр. Дэлхийн эв санааны нэгдэл, энхтайван, гэр бүл зэрэг дажгүй сэдвээр дуугардаг байв. Сүүлдээ дэлхийн гэр бүлийн холбоо гэсэн нэр дуулдаж гишүүн болсон нэг нь ногоон паспорт авсан мэт гадаад улсад хуралд уригдаж байнга нисэж амьдрах болсон гэж шуугисан. Нам төрийнхөн ч нэлээн олноороо гишүүн болж шагнал мяндаг авсан юм байна. Дэмжээд өгвөл бид бас зөрүүлээд дэмжээд өгнө шүү гээд л манайханд бас хэдэн төгрөг ил далд хаяж сонгуулийг нь мялааж л байсан байх л даа. Үнэхээр дэлхийн эцэг эх болох гэж хэнээрхсэн шашныхан бол шинэ бүхэн \”зөв” байсансониуч Монголчуудыг яаж зүгээр орхих вэ. Хамаад л гарахыг бодоо биз.

Өөрийгөө илчилчихье

Дурсамж ярихад би ч хүртэл 90-ээд оны сүүл үед байх. МҮҮН-ий хурал ч билүү арга хэмжээнд нь нэг очиж байсан санагдана. \”… энэ өдрөөс хамаг гэм нүглээ уучилцгаая, мартацгаая” гээд л  эхнэрийнхээ \”ондон” руу /Солонгосоор өгзөг гэсэн/ нэг цаасан саваагаар гурвантаа цохиж авч байлаа. Хариуд нь бас өөрийн гэмээ дотроо хүлээж эхнэртээ хариу гурвантаа гөвүүлээд өндийсөн юм. Тэр өдөр төрийн ордон, хуучнаар АИХ-ын танхимд пиг дүүрэн ирсэн зочид бүгд л тэгээд эхнэр нөхрөө  тус бүр 3 удаа ч билүү цаасан цохиураар байлгаж зогсоцгоосон.

Манайхан болсон хойно бөөн инээд шоо болцгоогоод. Хурлын индэр дээрх хүний хэлснээр нь нарийн юмыг нь дотроо бодож байгаа ч шинжгүй. Бараг л марзганалдсан. Зарим нэг олны танил хос ялимгүй ичиж хацар нь улайчихсан өгзөг рүүгээ гөвүүлж зогссон нь одоо ч нүдэнд харагддаг юм. Санаа нь бол гэр бүлийн сайн харилцаагаа бататгах юм байна л гээд зогсож байцгааснаас МҮҮН эцэг, эх минь гээд сөгдөж байсан юм байхгүй. Манайхан шиг омголон зоргоороо ард түмэн нэг муу урсгалд нийгмээрээ бөхийтлөө удна. Зүгээр дэмжиж байгаа дүр гаргаад юм салгачих, үгүй дээ үнэгүй Солонгос нисчих гээд наалдаад байсан овжингууд бол зөндөө л байсан байх.

Би ч  яахав. Өөрийгөө өмөөрөхөд Төрийн ордонд хурлын танхимд болно гэхээр нь Их хурлын танхимд орж үзэх юм байна гэж андуураад. Маш том арга хэмжээний урилга олоод авчихлаа гэж олзуурхаад л орж явчихсан. Одоо л олны хилэнг хараад илчлэгдэх вий гээд бүгсэн байдалтай. \”Яах гэж тэнд очив доо” гээд айгаад байгаа болохоос тэр үедээ очсондоо харамсаагүй л юм даг.

Тэр арга хэмжээний нэр нь бол мэдээж МҮҮН-ий цугларалт гэж байгаагүй. Дэлхийн энх тайвны билүү, гэр бүлийн өдөр гэсэн л нэртэй байсан санагдаад байна. Тэнд манай улстөрчид, эдийн засагчид, банкирууд, урлагийнхан гээд тухайн үедээ дандаа зурагтаар гардаг олны танил хүмүүс тэр цагийн \”элит”-үүд зөндөө л байсан. Үүнд би огшиж тэдэнтэй нэг зиндаанд орчих шиг санагдаад л маадгар зогсож байв даа. Хаа тэртээ арван хэдэн жилийн өмнө шүү дээ.

Нүгэлт намайг уучил гэдэг юм уу, юу гэх юм. Өөрийгөө МҮҮН-ий хуралд очиж байснаа \”илчилж” байгаа хүн чинь юу ч гэх ёстой байдаг юм бэ. Гэр бүлийн нэг тийм өвөрмөц ёслолд орлоо доо гэж инээд хүрэн бодоод л өнгөрсөн. Түүнээс хойш жил бүр заслаа хийлгэж ганданд цалингаасаа өгдөг хэвээрээ амьдарсаар л ирлээ. Үүнтэй адил мань шиг бас томчуудаа дагаж томоогүйтсэн. Мүүний янз бүрийн уулзалт ажиллагаанд \”азтай” тохиолоор оролцсон тэр үеийн цэл залуу гэнэн балчир залуус одоо ч янз бүрийн салбарт зөндөө байгаа л даа.  

МҮҮН-ий \”зочид” нуугдав

Одоо харин \”МҮҮН гэдэг аймаар юм аа” гээд шуугисан чинь бүгд таг шүү. Тоглоом шоглоомоор ч болов ганц нэг нь дурсаад Б.Насанбаярт хань болох нь уу гэсэн нам дуугай. Тэр үеийн ёслолд ирсэн хүмүүсийн бараг 60 хувь одоо ямар нэг хэмжээгээр нийгэмд байр суурьтай хөрөнгө хадгаламжтай айхтар яваа хүмүүс гэдгийг би хааяа таардаг болохоороо багцаалаад байгаа юм. Ингээд бичихээр энэ үеийн гайгүй яваа хэд бүгд МҮҮН-ээс зээл тусламж авсан болж, сошиалаар \”алуулж”. Би гэдэг тэнэг айхтар шашны хэрэгт бусдыг чирсэн болох бий дээ.Туйлшралыг чадамгай гааруулж байгаа шүү.

Одоо ч МҮҮН-чин гэдэг шуугиан эхэлснээс хойш тэдгээр зочид бүгд айгаад энэ алиа дурсамжаа  хэлэх байтугай бодохоос айж байх шиг байна. Зарим нэг нь тэр арга хэмжээнд оролцож сэтгэл хэт хөөрч их л олон зургаа даруулж байсан юм. Ханьтайгаа хамт сэтгэлээ ариусгалаа гээд авахуулсан тэрхүү цагаан өмсгөлтэй зургаа ойрын өдрүүдэд бушуухан шатааж 00-д хийж усыг нь татсан байж таарна.

Их хэлмэгдүүлэлтийн үед хэлмэгдсэн хоригдсон эсэргүүнтэй уулзсан байтугай ойрхон зөрсөн хүмүүс айдастай. Хэзээ хаалга нүдэх бол гээд нойргүй хонодог байсан гэдэг. Өнгөрсөн хэдэн өдөр Мүүнтэй холбоотой аливаа ажиллагаанд оролцож, очиж байсан нэртэй хүмүүс тэр үеийн зураг хөргөө устгаж сандарсан байх. Зургаа олоогүй сэжигтэй байдлаар алдсан зарим нэг нь нойргүйдэж хэзээ ФБ-д зургийг минь оруулаад яаж эвлүүлээд. Ямар гээч муухай амьтантай зэрэгцүүлээд тавих бол гээд нүд цавчихгүй утсаа манаж өнжсөн байх. Цэнхэр үстэй хүн зүүдэлж тавгүйтсэн ч байж магадгүй. Үнэндээ сошиалыг энэ сэдвээр ширүүн амьсгалуулж байлаа.

Өршөөл уучлал байхгүй шүү

Шинэ \”Мүүнчин” илэрлээ… тултал нь шайр манайхаан… Гүйцээ. Аймаар туйлшрал шүү. Нийгмээс зайлуулах тогтоолыг чинь уншаад тавьчихсантай адил. Нэмээд МҮҮН-ий аль нэг байгууллагад гишүүн энэ тэр байсан бол бүр өнгөрнө. Ийм юмнуудын ялын тогтоолыг нь \”би гүйцэтгээд өгье” гэсэн нүүр номын улайрсан найзууд зөндөө болсон байлаа. Ийм болтлоо хилэгнэн халахаас ч аргагүй байдлаар МҮҮН-чид гэдэг хийрхэлийн өрнөлийг хөтлөн хийж байлаа.

Нялх хүүхдийн чинь тархийг шашнаар хордуулах гэж байна шүү. Амьдаар нь булж байсан байна шүү дээ… гэсэн баримт харуулахаар хэн ч уурлана даа. Дээр үед ийм юманд гараа зангиддаг байсан бол одоо утсаа шүүрэн авч хараал зүхлийн үгийг хуруугаа цэврүүдтэл шивж постлоод тайвширлаа олчихож байна. Аймаар шүү. 

Ийм солиоролд нийгмээрээ хамрагдаад ирвэл юун улаанбурхан л болно доо. Уг нь буруутан буюу сэрэмжлүүлэг болох нь МҮҮН гэдэг байгууллага. Түүний гажуудсан номлол урсгал мэт боловч тэр хамаагүй. МҮҮН-тэй холбогдсон болгон \”зайлсугай” болсон.

Ингээд өчигдөрхөн мөрөөрөө явсан хүн дуусаа. Эхний удаа ганц Б.Насанбаяр нэг дуугарч үзээд гөвүүлсээр байгаад буугаад өглөө. Бусад нь бол ёстой хөлсөө арчаад ийм юм бас байдаг аа. Хүнийг ингэж алж бас болдог юм байна гэсэн том айдастай дуугүй чичрээд үлдлээ дээ.

Боловсролын салбар, бүр дээшээ  төр засаг ч Мүүнжээд аюулын хэмжээнд очсон байгаа бололтой яригдлаа. Энэ нь дамжирсаар төмөр замыг МҮҮН-чидийн явуулгаар нарийн царигтай тавихаар болсон гэж мэдэхээр.

Асуудлыг тэнцвэртэй өнцгөөс харах гэсэн нэгийгээ шууд алж өнөөх МҮҮН-чдийг үл өршөөх тогтоолд нэрийг нь оруулчихаж байгаа юм. Энд жишээ бол Ц.Оюунгэрэл гишүүн байна хөөрхий. Нэг дарга унагах яахав, боловсролын шинэчлэл, авьяас хөтөлбөр яанаа гээд л жиргэчихэж. Эмэгтэй хүн тэвчээргүйдээ тэр. Алууллаа шүү дээ. \”Гадаад нөхөртэй энэ мэт гайг Мүүнчиндтэй нь Монголоос хөөе” гэсэн уриалга дор гэр бүлийнх нь зургийг тавьсан нүсэр пост тэр дороо гараад ирж байгаа юм. Лайк нь бол хоёр хоёроор үржээд л. Ийм л амархан сошиал ертөнцийн массыг орчин үеийн ногоон малгайтнууд, хийрхэгчид болгож чадлаа. Хойд Солонгост байгаа ч юм шиг оргиод. Нийгэм хуваагдан талцаж, эвээ эвдэх айдас мэдрэгдсэн үнэндээ  

МҮҮН-д хамаа ч үгүй миний хүүхдийн боловсрол

\”МҮҮН”-ийн байгууллага байдаг л биз. Надад болоод бусад олон Монголчуудад падлий ч хамаарал байхгүй явсаар ирсэн. 18 хүрсэн оюутан охиноосоо асуувал \”Харин аймаар юм байдаг юм байна. Сая сонслоо” гэж байна.

Ер нь бол мухар сүсэгт автамтгай бэлэн мөнгө, халамж харсан хэдэн нөхдүүд янз бүрийн завхралд нь өртөж аймаар жигшмээр юм үзсэн л байх. Ойлгоод бүгдээрээ зугатаасан л юм байна. Аргагүй шүү дээ 90-ээд он шүү дээ. Гадаад явуулна гэвэл гэрээ зарахад бэлэн хүмүүс цөөнгүй байсан. Харин одоо ч энэ нь далд үргэлжлээд байгаа бол төр оролцож албан ёсоор хорьчих ёстой.

Миний хувьд гэр бүл ойр тойрныхон энэ нөлөөлөлд байгаагүй болохоор МҮҮН-ий талаар  мэдэх судлах шаардлага надад байхгүй байлаа.

Харин би Б.Насанбаярын яамны баг боловсролын салбар тэр дундаа бага боловсролд суурь шинэчлэл эхлүүлсэн гэдгийг сургуульд сурдаг үр хүүхэдтэй хүний хувьд бол мэднэ. Ажил мэргэжлийнхээ чиглэлээр ч сонирхож бичиж байсан. Тэгээд ч Насанбаярыг МҮҮН гэдгээр төдийгүй бараг дайсан гэж яллаад эхлэхээр нь дуугарсан. Намайг тэр бичлэгт Б.Насанбаярыг өмөөрлөө гэсэн. Би хувьдаа бол боловсролын шинэчлэлийг өмөөрч байгаа юм. Х.Тэмүүжингийн хуулийн орчны шинэчлэл шиг боловсролын шинэчлэл араа шүд нь дуугаран ухрах бий дээ гэж эмзэглэж байгаа юм. Ингээд бичлэгийн төгсгөл болгоод хэдэн асуулт энд бөөндлөө. 

Үнэндээ хэн хохирох вэ

Сүүлийн 3 жил их дээд болоод бага дундыг хамарсан Боловсролын суурь шинэчлэл, авьяас хөтөлбөр зогсох уу. Энийг зогсоох нь тэгвэл хэнд ашигтай байх вэ.  

Цалиндаа ахадсан хичээлийн хуваарь хүснэгт нухсаар нойргүй хонодог. Төлөвлөгөөт цагтаа баригдаж бяцхан шавиа эрүүдэхээс наагуур шахаж байж нүсэр олон хичээлийг тархинд нь чихдэг. Багын багшийн энэ дарамт дахиад сэргэх үү. ФБ-ийн найзуудын минь өмнөө бариад өмөөрсөн нялх үрс тань хэрэггүй мэдлэг хичээлийн дарамтаар чихдүүлж байж сурдаг хуучин дарамтандаа орвол ямар байх вэ.

Тус бүртээ нягтлантай, мөнгө санхүүтэй. Дор бүртээ толгой мэдсэн. Бие даасан байр суурь амбицтай. Жил бүр илүүдэл мэргэжлийн ангиар элсэлтээ нэмж, төлбөрөө өсгөж болдог дархан эрхтэй. Сургууль дотроо сургуулиуд байгуулчихсан. Тодорхой хүрээний нам улс төртэй нягт сүлбэлдсэн. Сургалтын төлбөр дээр амьдралын баталгаа нь жигдэрсэн. Салбартаа он удсан. Цөөн хүрээний луухар захирлуудыг тэтгэсэн дээд боловсролын замбараагүй  тогтолцоо дахин сэргэснээр хэн хожих вэ. Ном сурах бичгийн хэвлэх эрхийг өмчилсөн мэт байнга авч байдаг нэр бүхий хэдэн компаниас өөр компани өрсөлдөөд ороод ирэхээр МҮҮН-чидийн холбоотон болох уу. Сая өрнөсөн МҮҮН-ийн дугараанд ЕБ-ын сурах бичигт байгаа гэх сургалтад ашиглагддаггүй номны ишлэл мөрүүдийг хэн гаргаж өгөөд байв. Тэд урьд нь яагаад дуугүй байсан юм бол.

МҮҮН-ий дайнд татагдаж өөрсдөө ч мэдээгүй улаан хамгаалагч, ногоон малгайтан болсон эрхэм ФБ-ийн найзуудаа. Хүүхэд тань хичээлдээ дуртай болж багшаар загнуулж зандруулж биш найзалж ярилцаж өөрийгөө илэрхийлдэг. Бяцхан ухааралдаа мэдлэгийн ертөнцийг тааваараа нээж, \”би чадна” гэсэн итгэлийг эрдэм номын мэдлэгтэй давхар олж авах сургалтын шинэ арга барил зогсоход хэн нэгнийх нь бах тав ханаж болно. Харин хэн хохирох вэ. Энэ хөтөлбөр 3 дахь жилдээ ороод жигдрэх гэж явсныг Б.Насанбаярт шууд зайлах шийтгэл оногдуулсан сошиал ертөнцийн эцэг эхчүүдийн хэдэн хувь нь  мэдэж байсан бол.

МҮҮН-ийнхэн хэрвээ газрын даргаар нь гардуулан боловсролын системээр дамжуулан хүүхдийн тархи угааж байсан бол Монголын 40 мянган багш нарын арми үүнийг мэдээгүй. Нэг бол мэдээд бүгд хуйвалдсан болсон уу. Ийм том гэм бурууг нэг хүнд тулгахдаа нотлох ёстой баримт хэрэгтэйг санаж багын багш нартай ярилцлага хийсэн цензургүй нэвтрүүлэг, эвлүүлэггүй ярицлага ядаж ганц ТВ-ээр гарсан бил үү. Ийм тэнцүү байр суурь барьсан нэвтрүүлэг санаачилж хийх цаашлаад  төлбөргүй цацах нийгмийн үүргээ ойлгосон ганц телевиз өнөөдөрийн тусгай зөвшөрөлтэй 130 гаруй ТВ дотор үнэхээр байхгүй байв уу. Их бага хэмжээгээр гарсан бол яагаад бидний туйлын эрх чөлөөт сошиал өртөнцөд ийм нэвтрүүлэг, ярилцлага  нийтлэл нэвтэрч  чадсангүй үлдэв…  

Буруу зөвийг сонсох, харьцуулах энэ мэт асуултад хариулах жиших бол манай сошиалд хаалттай байж болдог л юм байна. Цензургүй нэвтрүүлэг үзсэн биз дээ. Шууд зайлуул …гүйцээ. Нөгөө талаар сайшаах зүйл бол тэнэг л биш бол хэн ч байсан МҮҮН-д ойртохооргүй болгож нийгэмд сэрэмжлүүлэг өглөө.

Энэ бол хов живийн дугараа биш. Осолтой туршилт

Зарим нэг мэдрэмжтэй жиргээчдийн хэлж байгаагаар энэ удаагийн ээлжит МҮҮН- арга хэмжээг хэрвээ цаанаас хавсран зохион байгуулсан бол… Үнэхээр \”браво” биш шүү. Аймаар хийлээ шүү дээ. Энэ бол маш их хөнөөлтэй шинэ зэвсэг амжилттай туршсан мэт осолтой эхлэл. Дараагийн алхмаа хийх улс төрийн даалгавартай багийнхан дахин цуглачихсан \”Мүүн одоо явахгүй ээ, амтгүй болсон. Эх орноосоо урвагчдыг тодруулах уу. Эхнэрээ хаясан улстөрчид гээд эхлүүлэх үү” гэчихсэн нийгмийг талцуулах хар төлөвлөгөөг зүгээр нэг зугаа шиг дүнгэр дүнгэр ярьж зөвлөлдөж суугаа бол бүр л аймшигтай байна.

Ингээд их олон юм яривал маньд бас нэг юм бэлдэж байж магадгүй. Ямар ч байсан МҮҮН одоо явахаа больсон. Дараагийнх нь юу байх бол…

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

ShareTweet

Related Posts

Эрдэнэбүрэнгийн УЦС, Газрын тосны үйлдвэрийн төсөлд гадаад зээлийн ашиглалтыг нэмэх хуулийн төслийг дахин өргөн барина
Онцлох мэдээ

2026-05-13 16:46
Гадаадын Иргэн Харьяатын Газрын даргаар Б.Энхсүхийг томилжээ
Онцлох мэдээ

Гадаадын Иргэн Харьяатын Газрын даргаар Б.Энхсүхийг томилжээ

2026-05-13 16:38
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Дархан Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК-ийн удирдлагуудыг сольж томилжээ
Онцлох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Дархан Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК-ийн удирдлагуудыг сольж томилжээ

2026-05-13 16:32
}

Шинэ мэдээ

Эрдэнэбүрэнгийн УЦС, Газрын тосны үйлдвэрийн төсөлд гадаад зээлийн ашиглалтыг нэмэх хуулийн төслийг дахин өргөн барина

Эрдэнэбүрэнгийн УЦС, Газрын тосны үйлдвэрийн төсөлд гадаад зээлийн ашиглалтыг нэмэх хуулийн төслийг дахин өргөн барина

by undesten
2026-05-13 16:46
3

Гадаадын Иргэн Харьяатын Газрын даргаар Б.Энхсүхийг томилжээ

Гадаадын Иргэн Харьяатын Газрын даргаар Б.Энхсүхийг томилжээ

by undesten
2026-05-13 16:38
0

“Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Дархан Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК-ийн удирдлагуудыг сольж томилжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Дархан Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК-ийн удирдлагуудыг сольж томилжээ

by undesten
2026-05-13 16:32
0

Инфляц өсөхөд хоёр хүчин зүйл нөлөөлөв

Инфляц өсөхөд хоёр хүчин зүйл нөлөөлөв

by undesten
2026-05-13 12:32
3

Дилав хутагт Б.Жамсранжавын хэрэглэж байсан хөөргийг Монголын Үндэсний музейн сан хөмрөгт шилжүүлэн өгчээ

Дилав хутагт Б.Жамсранжавын хэрэглэж байсан хөөргийг Монголын Үндэсний музейн сан хөмрөгт шилжүүлэн өгчээ

by undesten
2026-05-13 12:26
0

Аргентин улс хантавирусийн дэгдэлтийг шалгаж байна

Хантавирусийн батлагдсан тохиолдол 11 болж, франц өвчтөн амьсгалын аппаратад оржээ

by undesten
2026-05-13 12:18
0

Ч.Хүрэлбаатар: Гурван ч ЗГ-т Зам тээврийн сайдыг “хавсарч” хийчихээд ичдэггүй ээ

Ч.Хүрэлбаатар: Гурван ч ЗГ-т Зам тээврийн сайдыг “хавсарч” хийчихээд ичдэггүй ээ

by undesten
2026-05-12 21:57
0

Н.Алтанхуяг: Бараа бүтээгдэхүүний үнэ иргэдийн амьжиргаанаас давж, амьдрал улам хүнд болж байна

Н.Алтанхуяг: Бараа бүтээгдэхүүний үнэ иргэдийн амьжиргаанаас давж, амьдрал улам хүнд болж байна

by undesten
2026-05-12 21:04
0

Монгол хүний давсны хэрэглээ ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс өндөр хэвээр байна

Монгол хүний давсны хэрэглээ ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс өндөр хэвээр байна

by undesten
2026-05-12 20:53
1

Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн энэ сарын 28-нд Улаанбаатарт эхэлнэ

Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн энэ сарын 28-нд Улаанбаатарт эхэлнэ

by undesten
2026-05-12 12:17
1

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай