Энэ сарын 24-ний шөнө 02:00 цагийн орчимд БГД-ийн 20-р хороонд үйл ажиллагаа явуулдаг КНТ гэх зочид буудлын дэргэд хардалтаас үүдэлтэй хүн амины хэрэг гарчээ. Уг хэргийн дуудлагын дагуу тус дүүргийн Цагдаагийн II хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн шалгалт хийхэд БГД-ийн IV хороонд оршин суух хаягтай 45 настай Б /эрэгтэй/-г ХУД-ийн II хорооны оршин суугч 29 настай Б /эрэгтэй/ гэгч архидан согтуурсан үедээ зодож танхайрчээ. Улмаар 45 настай Б нь ГССҮТ-д хүргэгдэх замдаа амьсгал хураасан байна.
Хэргийн эхний шалгалт болон гэрчүүдийн мэдүүлгээр уг хэргийг найз бүсгүйгээ хардсанаас үүдэлтэй гэх мэдээлэл байгаа юм. Хэргийн эцсийн дүгнэлтийг гаргахаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.