УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 29-ний өдөр хуралдахаар зарлагдсан. Гэвч ирц бүрдээгүй гэх шалтгаанаар нээлтээ хийж чадалгүй байсаар өнөөдөр \”хаалаа\”.
Уг чуулганаар цөмийн салбартай холбоотой хуулийн дөрвөн ч төсөл мөн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гээд олон асуудал хэлэлцэхээр байсан ч МАН-ын гишүүд чуулганд суухыг хүссэнгүй. Тиймээс УИХ-ын дарга З.Энхболд чуулганыг хааж байгаагаа дөнгөж сая мэдэгдлээ.
УИХ-ын дарга мэдэгдэлдээ \”Зургаа дахь удаагаа ээлжит бус чуулган хийхээр оролдлоо. Ирэх долоо хоногоос УИХ-ын хаврын чуулган ердийн байдлаар нээлтээ хийнэ. Ирээгүй гишүүдийг шар нутгийг булшлахын төлөө байна гэж ойлголоо. Ирсэн АН, \”Шударга ёс” эвслийн гишүүддээ баярлалаа. Ирэх долоо хоногт хаврын чуулганы нээлтэд гишүүд ирнэ байх. Нээгдээгүй ээлжит бус чуулганыг хаалаа” гэлээ.
А.Аюуш