Монгол Улсад \”Эдийн засгийн чуулган” нэртэй \”айхтар” том үйл ажиллагаа болж
өндөрлөлөө. Зорилго нь улс орныхоо эдийн засгийг хэрхэн сэргээх вэ, цаашид яаж
ажиллах вэ, гадны хөрөнгө оруулалтыг яаж татах вэ зэрэг асуудлаар гадаад
дотоодын эдийн засагчид, бизнес эрхлэгчидтэй хэлэлцэж, шийдэлд хүрэх юм л даа. Гэвч
жил бүр ихээхэн хөрөнгө зарлагадаж зохион байгуулдаг энэхүү чуулган үр дүнгээ
нэг их сайн өгч чадахгүй л байна.
Харин энэ арга хэмжээг ашиглан олон нийт, гадаадын зочид төлөөлөгчдийн өмнө
хуучны тооцоо, \”өш хонзонгоо” авч болдог системд шилжиж гэж харагдлаа.
Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаагийн хэлдгээр ангилбал Монгол Улсын \”Нэг
номер” Ерөнхий сайд маань чуулганыг нээж үг хэллээ. Гэвч түүний хэлсэн үг улс
орныхоо эдийн засгийг сэргээх, гадны хөрөнгө оруулалтыг татах гэхээсээ УИХ-ын
нэгдсэн чуулган дээр өөрийнх амыг асууж байдаг \”босоо” гэх хочтой УИХ-ын гишүүн
С.Ганбаатараас \”хариугаа авсан” үйлдэл болов уу гэж ажиглагдах болов.
Тухайлбал, \”Босоо Ганбаа хэвтээд өглөө. Харин эдийн засаг бослоо” гэж
нээлтийн илтгэлдээ дурьджээ. \”Босоо Ганбаа” гэвэл УИХ-ын гишүүн С.Ганбаатараас
өөр хэнийг гэж ойлгохов. Тэгэхээр энэ хүн хэвтэснээр л Монгол Улсын эдийн засаг
сэргэж байна гээд дүгнэчихвэл яах уу.
Бүр мушгиад С.Ганбаатар л \”Босоо” байснаас болоод Монгол Улсын эдийн засаг
хэвтээд байж гэж ч ойлгож болохоор. Үнэхээр тийм байсан юм бол ард түмний
төлөөлөл С.Ганбаатарыг хэвтэж ажлаа хий гээд л үүрэгдчихэд болох байж. Гэтэл
ийм хялбар арга хэмжээг хэрэгжүүлчихийн оронд гадны зочид төлөөлөгчдийн
нэгийгээ босоо хэвтээгээр нь дуудаж байгаа нь ерөөсөө л \”тооцоо бодож, өш авч
байгаагийн тод илрэл юм” гэж л бодогдоод байна.
Хэн ч ийм үгэнд гомдоно шд. Харин ч \”босоо” гишүүн овоо тэсч. Гадаад
дотоодын олон хүний өмнө \”Монгол Улсын эдийн засгийн Босоо хүн л хэвтүүлчихлээ”
гээд Ерөнхий сайд нь зарлаад байвал энэ чинь өөрөө эрүүгийн хуулийг ноцтой
зөрчиж байгаа хэрэг биш үү.
Ер нь Ерөнхий сайдын олон улсын хурал, чуулган дээр тавигдаж буй илтгэл,
мэдэгдэлүүд хувийн, утга уянгын, уран зохиолын шинж чанартай байгаа нь
мэдэгддэг. Дипломат, парламентын дэг, албаны үг хэллэг гэж бүр алдагджээ.
Дэг, албаны хэллэг алдагдсан, хувийн шинж чанартай илтгэлд адилхан хариулт
өгөх нь ойлгомжтой биз. С.Ганбаатар гишүүн ч үүнийгээ мартсангүй. Их л гомдсон
бололтой. \”Эдийн засаг гэж хэчнээн догодсон ч ам хоосон яриагаа засаглаж
болохгүйг сая мэдсэн Ч.Сайханбилэг \”хүн хэвтүүлэх” тухай яривал эдийн засаг
сэрэгх болов уу гэж эндүүрч”, \”хэлэх үг, хийх үйлдлээ бодож, хаана, хэнд
зориулахаа тооцоолж байвал Ерөнхий сайдын өндөр сэнтий, өргөн хариуцлагад
зохилтой бус уу гэдгийг танд сануулах цаг болжээ. Босоо хүнийг хэвтүүллээ гээд
хэлчихвэл хэвтээ эдийн засаг босчихно гэж эндүүрээд л байвал таны Засгийн газар
улам л мухардана шүү” гэгчлэнгээр өөрийн гомдлыг илэрхийлжээ.
С.Ганбаатарын энэхүү мэдэгдэлд ч төрийн албан хэллэг, хэм хэмжээ
алдагдчихсан байгааг нуугаад яахав. Гэхдээ улсын \”номер нэг” хүн хэлэх, ярих
үгээ цэгнэхгүй \”бурж” байхад гишүүдийнх ч яамай байна аа.
Шар хүү