Замын хөдөлгөөний удирдлагын төв “Хүүхдийн төлөө хамтдаа” давлагааг эхлүүлээд байна. Үүний дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр Бага тойруугийн зам талбай, явган хүний зорчих хэсгүүд болон байгууллагын орчин тойрон унадаг дугуйтай болон явганаар, аюулгүй байдлын үзлэг хийлээ. Үзлэгийн үеэр нийт 100 гаруй зөрчлийг зургаар баримтжуулан, байршлын нэрийн хамт холбогдох газруудад хүргүүллээ.
Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс нийгмийн хариуцлагаа ухамсарлан, хүүхдэд хандуулах хараа хяналт, анхаарал халамжаа эрс сайжруулж, болзошгүй эрсдлээс хүүхдүүдээ хамгаалан эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхэд идэвхитэй хандахыг уриалж байна.
Үүнд:
1. Тоглоомын талбай, гэр орон, ойр тойрноо шалгаж хүүхэд тогонд цохиулах, түлэгдэх, ирмэгтэй мэсэнд өртөхгүй байх, унаж бэртэхээс сэргийлэх.
2. Байгууллага, ААН орчин тойрондоо үзлэг хийж, аюулгүй орчин бүрдүүлэх
3. Хүүхдийг гол мөрний усанд тоглуулахгүй байх, үер усны аюулаас сэргийлэх.
4. Хүүхдийг машинд зориулалтын суудалд суулгаж, хамгаалалтын бүс хэрэглүүлж хэвшүүлэх.
5. Өөрийн байгууллагын ойр орчим дахь цахилгааны щитээ эргэж, ил задгай утас, таггүй траншей байгаа эсэхийг шалгах.
Хүүхдэд эрсдэлтэй байж болохуйц орчин, эд хэрэгслийг шалгаж, түүнийгээ зургаар баримтжуулан өөрийн байгууллагын фэйсбүүк хуудсандаа #ХҮҮХДИЙН_ТӨЛӨӨ_ХАМТДАА хаштагтайгаар байршуулах.