Өндөгний хальсны гайхамшгийг уншигч та бүхэндээ хүргэе. Насанд хүрэгчдэд жилдээ хоёр удаа өндөгний хальс хэрэглэх хэрэгтэй бөгөөд курс нь 15-20 хоног байх ёстой аж. Харин 1-6 настай хүүхдэд өдөр бүр өндөгтай хальс хэрэглэх нь зүйтэй.
Өндөгний хальсыг нунтаглахын өмнө өндгийг бүлээн усаар сайтар угааж зайлаад буцалгасан усанд таван минут орчим байлган ууранд нүдэн нунтаглана. Нунтагласан хальсаа өглөөний хоолны үеэр хүнсэндээ нэг чимэхийг нэмэрлэн хэрэглэдэг гэнэ. Тараг, будааны чанамалд нэмэрлэх хэрэгтэй аж.
Эмийн журмаар хэрэглэх:
-Шүд хорхойтох, нурууны өвчин, буйлнаас цус гарах, стресс, харшлын үед өндөгний хальс нунтаглаж хэрэглэдэгбайна. Мөн астматай хүмүүс хэрэглэх нь зүйтэй. Ардын эмчилгээнд арван хоёр нугалаа гэдэсний шархыг эдгээхэд ч ашигладаг байна. Мөн суулгалт, ходоодны шарх, түлэнхийд тустайгаас гадна бөөр давсагны чулуу хайлуулах зорилгоор уудаг байна.
Кальци нөхөх:
-Өндөгний хальс нь байгалийн кальциар баялаг. Сода, шохой, гипсэнд байгалийн кальци агуулагддаг боловч хүний биед өндөгний хальсны кальци л бүрэн шимэгддэг аж. Учир нь, өндөгний хальсны бүтэц нь бидний яс, шүдтэй бараг ижил юм.
Хүүхдийн яс бэхжих:
-Үйрүүлж нунтагласан өндөгний хальсыг хүүхдийн хоолонд маш бага хэмжээгээр хольж өгөхийг зөвлөдөг. Бүр нунтаг /гурил шиг/ болтол нь нухаж хэрэглэх ёстой.Диатез, рахит, цус багадалтын үед тун тустай аж.
Үс, хумс бэхжүүлэх:
-Эрүүл үс, хумстай болоход кальци шаардлагатайг хүн болгон мэднэ. Харин кальцийн гол эх үүсвэр нь энгийн өндөгний хальс юм. Нунтагласан өндөгний хальсыг долоо хоногт 1/3 цайны халбагаар, хоёр капсул загасны тостой ууж байгаарай.
Цагаан хэрэглэл цайруулах:
-Цагаан өндөгний хальс нь цайруулах үйлчилгээтэй. Үйрүүлсэн хальсаа жижиг даавуунд зангидаад угаалгын машинд цагаан хэрэглэлтэй хамт хийхэд болно.