Өвөрхангай аймгийн Тарагт сумын Арвайн тал багийн “Ар бүүрэг” гэдэг газар өчигдөр буюу энэ сарын 6-ны өдрийн 15:00 цагийн орчим орсон аадар борооны улмаас үер буужээ.
Уруйн үерийн улмаас мал урссан тухай дуудлага өчигдөр 15:50 цагт ирсэн аж. Уг дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид газар дээр нь очиж 2 цаг ажиллан, тус багийн харьяат малчин Б-гийн 300 орчим мал хорогдож, 400 орчим бог мал үерт боогдсон байсныг аюулгүй газарт гаргасан байна.