Монголчууд эрт дээр vеэс цаг тооллын хоорондын холбоо, хєгжил, ан амьтан, байгалийн хєдєлгєєн гэх мэт амьд байгалийн хєдєлгєєн, холбоо шvтэлцээ, зvй тогтолыг нарийн тусгасан шинжлэх ухааны єндєр мэдлэгтэй байжээ. Жаран жилийн хуанли цаг тооны бичгийг харж амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн байна. Энэхvv хуанлийн ёсонд ичигсэд хєдєлж, амьд бие сэргэх ханш нээдэг єдєр байдаг. Ханш нээх гэдэг нь хаврын их улирлын доторх зургаан бага улирлын тав дахь нь ажээ. Энэ бага улирал билгийн тоолол буюу сарны зурхайн ёсны хаврын дунд vед тохиодог. Харин аргын буюу нарны зурхайн ёсны дєрєвдvгээр сарын 5-ны єдєр эхэлдэг байна. Ханш гэдэг нь ээлтэй сайн гэсэн утгатай ажээ. Энэ єдрийн цаг агаар, байдлыг шинжиж зун намрын єнгийг тодорхойлдог байжээ.
Ханш нээх єдєр ємнє зvгээс хур буувал євс ургамал муу ургаж, vр тарианы ургац муудаж тааламжгvй болно хэмээн vздэг. Мєн амьтад хєдєлж, ичсэн тарвага зурам нvхнийхээ ам руу харж хэвтдэг байна. Энэ цагт булгийн ус задгайран оргилохоос гадна голын мєс ханзарна. Цох хорхой гэнэт олширч энд тэндгvй гvйж харагдвал зун нь хуурай болно хэмээн зєгнєдєг ажээ. Хэрвээ шувуу гол мєрний усанд орвол дулаарахын шинж. Хаврын цас шоргоолжны vvрийн хойд хэсгээс эхэлж хайлбал зуншлага сайхан болж, євс ургамал тэгш ургахын тэмдэг хэмээн vздэг байжээ. Ханш нээх цагаар малчид морь, сувай гvvнийхээ дэлийг авч засахаас гадна дєрвєн настай хязаалан vрээг хєнгєлдєг. Тийм ч учраас унаганд нь уяашуулж, дааганд нь давтуул, шvдлэнд нь шvттvгэй, хязааланд нь хєнгєлж єднєєс хєнгєн сумнаас хурдан, хvлэг болтугай хэмээн ерєєдєг байна. Мєн хонь малынхаа хашаа хороог сэргээж, ямааныхаа ноолуурыг самнаж эхэлдэг ажээ.
Хvмvvс ханш нээх єдєр єєд болсон хvмvvсийнхээ газрыг эргэдэг болоод удаж байна. Энэ нь сvvлдээ ёр болж, хэрвээ очихгvй бол муу юм болно хэмээн бодох болж. Угтаа энэхvv ёсыг дорно зvгийн ард тvмэн мєрддєг байжээ. Хятадууд ханш нээх єдрийг гэгээн тунгалаг сайн єдєр хэмээн билэгшээж євєг дээдсийнхээ шарил, онгоныг хvндэтгэн тахидаг заншилтай байна. Зурхайчид ханш нээх єдрийг тэмдэглэхдээ шар зурхайгаа зурж тухайн жилийн зун, намар ямар байхыг тодорхойлдог байсан аж. Ханш нээх єдєр Хятадууд єєд болсон хvнийхээ нэрийг муутуу цаасан дээр бичээд шатаадаг байна. Энэ нь єєд болсон хvний сvнсийг тєрєлх нутаг, хєрс шорооноосоо холдуулж тvргэн хvн болгон эргэн ирvvлэхийг бэлгэдсэн сайн vйл хэмээн vздэг аж. Монголчууд ханш нээх зан vйг хийдэггvй. Одон зурхайгаар тодорхойлсон цаг агаарын шинжийг сонирхож, єєрсдийн зурсан шороон vхрийн зурхайтай харьцуулан vзэж амьдралаа зохицуулдаг байжээ. Харин монголчууд эцэг эхийнхээ єєд болсон газрын гэрийн буурины ойролцоо гурван жил гэр барьж амьдардаггvй. Нутаглуулсан газар нь 3-5 жил очдоггvй уламжлалтай. Хэрвээ зайлшгvй очих шаардлагатай бол єдєр харж, Сандуйн жvд хэмээх номыг уншуулж явах хэрэгтэй хэмээн vздэг байна.
Эх сурвалж. Оллоо.мн