Энэ бол Монголд, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй \”элит” хувийн
сургуулиудын үнэ ханш. Элит гэсний утгыг ойлгосон биз. Өнөөдөр хүүхэддээ нэг
өрөө байрны мөнгөөр жилийн сургалт олгож байна.
Уг нь Монгол Улсын Үндсэн хуульд \”суурь боловсролыг үнэ төлбөргүй олгоно”
гээд заачихсан байдаг. Гэвч сургалтын хөтөлбөр, багш нарын мэдлэг чадвар,
боловсролын тогтолцоо зэргээс шалтгаалж, сургуулиуд улсын болон хувийн гэж
ялгараад удаж байна.
Улсын сургууль багш нар нь төсвөөс цалинждаг учраас \”цагаа бүртгүүлж,
цалингаа хасуулчихгүй явбал болно” гэсэн хүний сэтгэлээр ханддаг. Мөн олон
сурагчтай болохоор бүх хүүхэд жигд, сайн суралцах боломжгүй.
Харин хувийн сургууль сургалтын төлбөрөөс багш нарыгаа цалинжуулдаг.
Тиймээс л аль болох их хүүхэд элсүүлж чадвал сургуулийн санхүү баталгаажна. Нэг
анги цөөн тооны хүүхэдтэй. Тиймээс багш нар хүүхдүүдтэйгээ тулж ажиллах,
мэдэхгүй, чадахгүй хичээлийг нь зааж зөвлөх тал дээр илүү. Гэвч нөгөө хүүхэд
бүр үнэ төлбөргүй сурч боловсрох үндсэн эрх алдагдаад эхэллээ.
Уг нь улсын ч бай, хувийн ч бай ижил чанартай байвал орон сууцны үнэтэй
сургуулиуд \”галзуураад” байхгүй л даа. Гэвч дээрх шалтгаан болон бусад
зүйлүүдээс болоод нийгмийн \”элит” хэсэг тасарч, бага балчираасаа өөр зиндааны
хүмүүжил авч өсч байна.
Аав ээж нь, өвөө эмээ нь баян, чадвар, сайн сайхан амьдарч байхад
зиндаархалгүй явах вэ. Харин \”бид” арчаа муутай байгаа учраас улсын сургууль
руу хүүхдээ зөөсөөр л байхаас.
Уг нь өрсөлдөөн дундаас л чадвартай нь тодордог гэдэг шиг улсын сургуульд л
бошгыг халах ирээдүйн сэхээтнүүд бэлтгэгдэж байна гэж ойлгодог байлаа. Гэвч
миний 25 жил банкинд увуулж, цувуулж төлөхөөр гэрээлсэн ипотекийн зээлийг
нэгхэн жилийн дотор хүүхдийнхээ сургалтанд зориулж байгаа хэсэг бүлэг хүмүүс
байгааг хараад үнэхээр урам хугарч, тэнхээ дутаж байна. Яаж би Амитаба шиг гэдэг шиг Яаж би тэдэн шиг амьдрах вэ. Яаж би хүүхдээ жилийн 16 мянган ам.долларын үнэтэй сургуульд сургах вэ.