Пхеньян тус бүс нутагт энх тайвныг тогтоох болон харилцан итгэлцэлээ бататгах зорилгоор Солонгосын дайн дууссан тухай зарлах талаар Вашингтоныг уриалж байна гэж наймдугаар сарын 9-нд Хойд Солонгосын “Нодун синмун” сонинд бичжээ. “ Солонгосын дайны төгөсгөлийг зарлах нь одоогийн цаг үеийн шаардлагад нийцсэн, тэгээд ч энх тайван, аюулгүй байдлын баталгааг хангах анхны алхам болно”- гэж ТАСС иш татажээ. Тус сонинд “БНАСАУ болон АНУ-ын хооронд туйлын ер бусын дайсагнал, үл итгэлцэл байгааг харах цаг хугацаа ирсэн” иймээс дайн төгссөн тухай зарлах шаардлагтайг онцлон тэмдэглэжээ.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ин болон Хойд Солонгосын тэргүүн Ким Чен Ыны хооронд дөрөвдүгээр сарын 27-нд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Солонгосын дайныг албан ёсоор дууссан талаар албан ёсны дүгнэлтэнд хүрсэн билээ.
Зургадугаар сард Амеркийн ерөнхийлөгч Дональд Трамптай Ким Чен Ын уулзах үеэр талууд хоёр талын харьцааг бэхжүүлэх хүсэлтэй байгаа талаар мэдэгдсэн билээ. Түүнээс гадна Хойд Солонгос АНУ-д Солонгосын хойгт Америкийн цэргийн албан хаагчдын амь үрэгдэгсдийн шарилыг шилжүүлэхээр амалсан юм.
Амеркийн АЦНХ-ний онгоц долдугаар сарын 27-нд БНАСАУ-аас тээвэрлэн авсан юм. Солонгосын дайн Хойд болон өмнөд Солонгосуудын хооронд 1950-аас 1953 онуудад үргэлжилсэн. Түүнчлэн байлдааны ажиллагаанд АНУ, НҮБ, Хятад болон ба ЗСБНХУ-ын хүчнүүд оролцсон. Дайн төгссөн талаар албан ёсоор зарлагдаагүй бөгөөд талууд түр эвлэрлийн талаар хэлэлцээрт гарын үсэг зуралцсан юм.
Ц.Пүрэвдорж