Шри-Ланкийн засаг захиргаа цахилгаанжуулсан хаалтаа нэмэгдүүлэх бодолтой байна, ингэснээр заанууд болон хүмүүсийг нэг нэгнээс нь хамгаалах гэнэ. Сүүлийн таван жилийн үр дүнгээр зааны дайралтанд 375 хүн амиа алдсан ба тэдний хариуд тариаланчид 1200 зааныг устгасан талаар AFP дамжуулжээ.
Засгийн газраас эдгээр тоо баримт нь хүн болон зааны хоорондох зөрчилдөөн нэмэгдэж буйг харуулж байгаа бөгөөд хүн болон байгалийн зэрлэг амьтдыг хамгаалахын тулд яаралтай арга хэмжээ авах шаардлагтай гэж үзэжээ. Үүнтэй холбогдуулан 2651 километрт цахилгаан хаалт байгуулах талаар шийдвэр гаргасан бөгөөд үүний үр дүнд заанууд саадыг нэвтэрч тосгонд орж ирэхээргүй болжээ. Түүнээс гадна цахилгаан хашааг сайжруулан 4349 километр урт хашаатай болгосноор заануудыг айлгахдаа тэдэнд хор нөлөө учируулахааргүй юм.
Шри-Ланкд зааныг бурхан шашны бэлэг тэмдэг гэж үздэг бөгөөд хуулиар хамгаалагдсан байдаг аж. Зэрлэг зааныг хөнөөх нь үхлээр шийтгэгдэх гэмт хэрэг болох боловч тосгонд оршин суугчдын уур хилэнгээс зэрлэг амьтдыг буудах буюу хордуулсаар байгаа мэдээлэл тогтмол ирж байгаа гэнэ.
Ц.Пүрэвдорж