Исландын Ерөнхий сайд Зигмунд Дэвид Гунлаугсон /Sigmundur Davíð Gunnlaugsson/ Панамын арлуудын
оффшор дансанд сая ам.доллар нуусан хэргийнхээ төлөө огцорлоо. Ингээд түүний
улстөрийн карьер дуусч байна. Тэгвэл Виржинийн арлуудын оффшор дансанд сая
ам.доллар нуух биш бүр мартсан С.Баярцогтод ямар хариуцлага тооцов.
Иргэдийн
эсэргүүцэлтэй тулгарсан Зигмунд
Дэвид Гунлаугсон улстөрийн карьертаа цэг тавьж байхад, С.Баярцогт албан тушаал ахих тухай
ярьж байна. Мань хүн УИХ-ын дэд даргын албан тушаалаа өгсөн болоод Монгол Улсын
сайд, ЗГХЭГ-ын дарга хэмээх албан тушаалыг авсан. Ингээд зогсохгүй 20 мянган хувьсагчтай тоо
бодож төр, түмнээ доромжилсон мань хүн \”Сайханбилэг” хэмээх урт сайхан чүүлний араас
улс орны санхүү, эдийн засагтай холбоотой асуудлыг дангаараа шийдэж явна.
Хамгийн гол нь, Исландын Ерөнхий сайд Зигмунд
Дэвид Гунлаугсон эхнэрийнхээ нэр дээр, Исланд Улсын нэр дээр \”Wintris” хэмээх оффшор компани
худалдан авч уг компанийнхаа нэр дээр нууц хөрөнгөө байршуулжээ. Харин
С.Баярцогтын хувьд шал ондоо.
Эхнэрээсээ нууж, Хятадын улсын нэр дээр компаниа
байгуулж, хуучин компани худалдан авах бус \”Legend Plus Capital Limited” хэмээх мөрөөдлийн нэртэй шинэ компани байгуулж нууц
хөрөнгөө байршуулаад мартсан юм.
Түүнчлэн \”Legend Plus Capital Limited” компанийг урьдаас маш сайн бэлдэж, нууцын өндөр зэрэглэлд байгуулсан нь компанийн нууц бичиг баримтаас бэлхнээ харагддаг.
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчид С.Баярцогтыг энэ компанид
байршуулсан мөнгийг хэрхэн бүрдүүлснийг хэлэх гэв үү энэ явдал түүнийг Монгол
Улсын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байх үетэй давхцаж буйг онцлоод, С.Баяцогт
Монгол Улсын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байхдаа зээл, тусламж идэвхтэй
гуйдаг байсан.
Гэхдээ тэр бүр зээл, тусламжууд очих газартаа очиж, үр ашигтай
зарцуулагдаагүй” хэмээн хэн нэгний нууц данс уруу орсон байна гэдгийг шууд
хэлсэн юм. С.Баярцогтын хувьд Гадаад хэргийн сайдаар хэсэгхэн хугацаанд ажилласан
бөгөөд хамгийн идэвхтэй ажилласан Гадаад хэргийн сайдаар тодорчээ. Ямартай ч,
зээл, тусламж хамгийн их гуйдаг байсан Монгол Улсын Гадаад хэргийн сайдаар
гаднынхан түүнийг тодруулжээ.