\”Иргэдээс ирсэн гомдлын дагуу борлуулалтын орлого нь 50
сая төгрөгөөс доош аж ахуй нэгжүүдэд НӨАТ-ын кассын машиныг заавал авах
ёстой гэсэн шахалт дарамт үзүүлэхгүй боллоо” гэдгийг УИХ-ын гишүүн, Өргөдлийн
байнгын хорооны дарга Ж.Батзандан хэллээ.
\”Гааль, татварын ерөнхий газраас /ГТЕГ/ \”НӨАТ-ын
кассын машиныг худалдаж ав\” гэж аж ахуй нэгжүүдийг шахаж байна” гэсэн гомдол Өргөдлийн байнгын
хороонд нэг сар орчмын өмнө иржээ. Энэ асуудлаар байнгын хорооноос
холбогдох шалгалтыг хийсний дараа ГТЕГ төрийн байгууллагуудтай тохиролцож, \”жижиг бизнес эрхлэгчдийг НӨАТ-ын
кассын машин авахыг шаардахаа зогсооно” гэсэн нэгдсэн ойлголтонд хүрсэн байна.
НӨАТ-ын
машин суурилуулах, татварын нэгдсэн системд холбогдох бодлого хоёр үе шаттай
хэрэгжиж байгаа талаар Ж.Батзандан гишүүн хэллээ. Тэрээр \”борлуулалтын
орлого нь 50 сая төгрөгөөс дээш аж ахуй нэгжүүдэд НӨАТ-ын машиныг системд
холбох ажлыг дуусгана. ГТЕГ
50 сая төгрөгөөс доош борлуулалттай аж ахуй нэгжүүдийг машин ав гэж
шахалт үзүүлэхгүй гэсэн албан бичгээ Өргөдлийн байнгын хороонд хүргүүлсэн.
Хэрвээ шахалт үзүүлсэн тохиолдолд иргэдийг Өргөдлийн байнгын хороонд хандахыг хүсч байна\” гэв.