Дэлхийн цахим ертөнцөд \”Тролл” гэх нэр томьёо үүсээд хэдхэн жилийн хугацаа өнгөрч
байна. Улстөрийн соёлгүй, увайгүй улстөрчидтэй, ард түмэн нь буурай оронд илүүтэй тархсан энэ
зүйлээс манайхан яаж хоцрохов троллыг нэвтрүүлээд удаагүй байгаа ч маш
хурдацтай хөгжиж байна. Ялангуяа сонгуулийн өмнө хамгийн ихээр үзэгддэг зүйл
бол тролл буюу захиалгат коммент юм. Троллчид буюу захиалгын комментчид /хөлсний
сэтгэгдэл бичигчид/ сайт, фэйсбүүк, твиттер зэрэг цахим ертөнцөд сэтгэгдэл
үлдээх замаар олны санаа бодлыг мунхруулдаг. Троллч нь үндсэн үүргийнхээ хувьд
цүнх баригч, ул долоогчоос нээх ялгагдахгүй бөгөөд тэдний үүрэг тун энгийн. Товчхондоо
тэд хууль бус ажиллагаа хийгээд түүнийхээ төлөө шүүмжлүүлж буй эздээ өмөөрөх,
бурууг бусдад тохох зэргээр \”галыг” унтрааж, өөр зүгт хандуулах зэрэг үйл хийдэг. Мэдээж троллчид үүндээ мөнгөнөөс
өгсүүлээд албан тушаал гэх мэт материаллаг шагнал авдаг. Гэхдээ манайд албан
тушаал автлаа арай хөгжөөгүй байх.
Тролл гэдэг зүйлийг манайхан үздэг кино,
тоглодог тоглоом дээрх үзлийн муухай царайтай эсрэг талын баатраар төсөөлдөг
аж. Тэгвэл бусдын захиалгаар үг бичиж, хэлж бусдын санаа бодлыг мунхруулж буй
хүмүүсийг троллчид гэдэг байна. Тэгэхээр Монгол Улс тролл гэдэг зүйлээр битүү
амьсгалж байгаа нь илт харагдана. Ганцхан жишээ татахад, саяхан Ерөнхийлөгчийн
тамгын газрын дарга П.Цагаан \”Монгол Улс дэлхийн дунд орлоготой үндэстний эгнээнд шилжлээ” хэмээн
хэлсэн явдал юм. Монголчуудын 70-80 хувь нь өдрийн 10-20 мянган төгрөг /5-10 ам.доллар/-ийн
орлоготой амьдарч байхад өдрийн 100-200 ам.долларын цалинтай дэлхийн дунд
орлоготой орнуудын иргэдтэй зүйрлэсэн нь яахын аргагүй хүмүүсийн санаа бодлоор
тоглосон тролл үйлдэл. Үүнийг манайхан тархи угаалт гэдэг бөгөөд цахим ертөнцөд
П.Цагаан гуайн үг санал нийлэхгүй хүмүүс маш олон байж, дор бүрнээ хурцаар
шүүмжилж, дундаж цалин 400 мянган төгрөг байхад 844 мянга гэх зэргээр тархи
угаахаа болихыг төр засагт анхааруулжээ. Энэ нь иргэдийн боловсрол дээшилж,
бодит амьдрал илүү мэдрэгдэж буйгийн илрэл бөгөөд эрх баригчдын тролл
үйл ажиллагаагаа өөр нэгэн ажиллагаагаар солигдох болсны цондон гэлтэй.