Таван хошуу малд эмийг хяналтгүй хэрэглэснээр ямар сөрөг үр дагавар гарах вэ гэдэгт хариулт болоху
йц нэгэн сургалт өнөөдөр боллоо. МХЕГ-ын Хүнс, хөдөө аж ахуйн хяналтын газраас зохион байгуулж уг сургалтаар \”Малын эмийн зохистой хэрэглээ”сэдвээр НМХГ-ын мал эмнэлгийн хяналтын улсын /ахлах/ байцаагчид номын дуу сонссон юм.
Малын эмийг хяналтгүй хэрэглэснээс үүдэн эмийн идэвхт үйлчлэлт бодис, түүний метаболитууд биеэс бүрэн гадагшлаагүй байхад хүнсний хэрэгцээнд нийлүүлбэл, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байдаг. Тиймээс мал, амьтны биед үлдсэн эмийн үлдэгдэл нь хүнсний бүтээгдэхүүнээр дамжин хүний эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эмийг зохистой хэрэглэхэд сургалтын агуулга чиглэжээ. Малын эмийн зохистой хэрэглээ, эмийн үлдэгдэл болон шинжилгээний арга зүйн талаар ХААИС-ийн багш, энэ салбарын бусад байгууллагуудын эрдэмтэн, докторууд мэдлэгээсээ хуваалцаж, сургалтад оролцогчидтой санал бодлоо солилцон цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах юм гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.