Монголчууд бид үгээгүй ядуу
нэгнээ \”модоо барьсан гуйлгачин” гэж хэлдэг. Хувь иргэний хувьд \”модоо
барьтал”-аа ядуурах нь ихэнхдээ тухайн хувь хүнтэй холбоотой гэж ойлгож болно.
Залхуу хойрго, сэргэлэн цовоо биш, архичин анхиагүй хүмүүс л хувьд ядуу зүдүү,
хүнд хэцүү амьдарч байгаа гэж хэлэх хүмүүс байх. Магадгүй энэ нь ч зарим
тохиолдол үнэний хувьтай биз. Харин улс орны хувьд ийм ойлголт байж таарахгүй.
Өргөн уудам нутаг дэвсгэрт
хэмжээлшгүй их байгалийн баялагтай, гуравхан сая хүнтэй ард түмний олонхийг
\”модыг нь бариултал” ядууруулна гэдэг яалт ч үгүй улс төрийн харалган бодлого,
үрэлгэн зардал, алсын хараагүй шийдвэр, ард түмнээ боддоггүй шийдэлтэй
холбоотой.
Улс орноо \”хүн шиг амьдруулж”,
\”улс шиг хөгжүүлэх” уриа дэвшүүлж байсан эрх баригчид өнөөдөр иргэдийн
амьдралыг урьдынхаас илүү ядууруулж, өрийн барьцаанд тавиад зогсохгүй өвөр
зуураа ч учраа олж чадахгүй байдалд хүрлээ. \”Нуухийг нь авах гээд нүдийг нь
сохлов” гэгчийн үлгэрээр улсаа хөгжүүлэх гэсэн биш улам доройтуулав. Их эзэн
Чингис хаанаас улбаатай Их монгол улсын үр хойчис болсон өнөөгийн Монгол улсыг
дэлхийн тавцанд өрийн сүлжээнд барьцааллаа.
Баялагтай хэрнээ ядуурсан монгол – Эцэг
өвгөдөөс үлдээсэн байгалийн баялагийн зүй зохистой ашиглахын оронд \”яс хэмлэлдэх
ноход шиг” өвөр зуураа толхилцсоор үр дүнг нь үзэж чадалгүй хэдэн жилийн
нүүрийг үзлээ. Төсөл хэрэгжүүлж, тендер шалгаруулж байгаа нэрээр төсвийн
хөрөнгийг үнэгүйдүүлж, төр улсөө өрөнд оруулж, дотоодын компаниудыг элгээр нь
хэвтүүлж, борвиор нь мөлхүүллээ.
Дипломтой хэрнээ боловсон хүчингүй монгол –
Боловсролын салбарыг хөгжүүлж байгаа нь энэ гээд гадны шашин суртахууныг
бодлогоор дэмжиж, үндэсний гэх соёл уламжлалыг дунд сургуулийн хичээлийн
хөтөлбөрөөс танах багасгах үйлдэл хийлээ. Гадна дотнын сургуулийн хөтөлбөрийг
туршиж байгаа нь энэ гээд бүх шатны боловсролыг салбарыг \”туршилтын туулай”
болгож гүйцлээ. 100 гаруй Тх дэдэ сургуультай хирнээ чадвартай
ажилтан олоход ховор гэдгийг ажил
олгогчид ам урлдан ярьж байна. Дээд боловсролын тогтолцоо нь үндэсэндээ диплом
олгох бизнес болсон гэдгийг энэ баримт харуулж байна.
Эмнэлэг, Эрүүл мэндийн
байгууллагатай ч түүнийгээ удирдах ухаангүй төр – \”Мөнгөгүй л бол үх” гэсэн зарчимыг эрүүл
мэндийн салбарт бий болгож, монгол хүний эрүүл мэндийг хамгаалах чухал салбарыг
эзэнгүй, бодлогогүйгээр орхигдуулж, энэ салбарыг \”сайн дурын уран сайханчдын”
дураар тоглох талбар болгон хувиргалаа.
Үнэгүйдсэн Монгол төгрөг– Монгол төгрөгийн ханшийн уналтын
хурдыг нэмэгдүүлж, цалин нэмээгүй атлаа төгрөгийн худалдан авах чадварыг богино
хугацаанд улам бүр хурдтай унагалаа. Ноён долларийг төгрөгийн хурд гүйцэхээ
нэгэнт өнгөрлөө.
Европыг шүтсэн Монгол – Барууны соёлыг шүтсэн эрх
баригчдын шийдвэрүүд нь үндэсний ухамсарын үнэ цэнийг унагаж, уламжлалт
сэтгэлгээг улиг болсон, хуучны, үеэ өнгөрүүлсэн хандлага гэж олон нийтэд
ойлгуулахад чиглэсэн ажлыг төрийн бодлого мэтээр хэрэгжүүллээд удлаа.
Товчхондоо эрх баригчид Монголыг
маань Монголоор нь байлгаж чадсангүй. Монгол улс маань, Монгол эх орон маань
Монголоороо байгаасай гэж иргэд бид хүсэж байна. Өнөөдөр монголын иргэдийн
олонхи нь модоо барихдаа тултал ядуу зүдүү байгаа ч гэсэн, Монгол улс өрийн
тулам боллоо ч гэсэн Монгол улсад Монгол хүн байгаа цагт Монголоо алдах ёсгүй.
Улс үнэгүйдэхэд, амьдрал үнэгүйддэг. Хүний хөдөлмөр улсын хөгжил 2
зэрэгцэж байж л иргэний амьдрал тэгширдэг. Модоо барьсан монгол минь
Ц.Мөнх