Хур бороо их орсонтой холбоотойгоор Баянзүрх дүүргийн 19 дугаар хороо, Хорооллын доторх 3 км зорчих хэсэгт их хэмжээний борооны ус тогтож, авто замын эвдрэл гарч, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй байдал үүссэн. Үүнээс болж иргэн, оршин суугчдын хүсэлтийн дагуу зам засварын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Зам засварын ажлын гүйцэтгэгч байгууллагаар “Экспресс зам” ХХК ажиллах юм.