Индонез улсын Жакарта Палембан хотноо наймдугаар сарын 18-наас буюу маргаашнаас эхлэн есдүгээр сарын 02-ны өдрүүдэд Азийн XVII наадам болно.
Ази тивийн 45 орон оролцох тус наадамд Монгол Улсын баг нь спортын 30 төрөлд 269 тамирчин, 128 дасгалжуулагч, албаны хүн, нийт 397 хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байгаа юм.
Тэмцээнд оролцох тамирчид энэ сарын 15-нд наадамд өмсөх хувцсаа гардаж авсан. Тэгвэл хувцасных нь талаар багагүй шүүмжлэл гарч эхлэлээ. Олон нийтийн сүлжээнд “Загвар муутай болхи харагдаж байна. Захын хүн оёчих энэ хувцсанд хэчнээн төгрөг зарцуулсан бол. Хувцас биш нэмнээ юм байна. Ичихгүй ийм хувцас оёж өгчихөөд амжилт нэхнэ дээ. Ийм хувцас өмсч орж байхаад монгол дээлээрээ гоёод орчихмоор байна” зэрэг сөрөг сэтгэгдэлүүд хөвөрсөөр байна.