БНХАУ-д “Ханжоу 2022” Азийн наадмын сагсан бөмбөгийн төрөлд 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг мөнгөн медаль, эрэгтэй шигшээ баг хүрэл медаль хүртсэн нь Монгол Улс Ази тивийн наадамд оролцож эхэлснээс хойш 49 жилийн дараа багийн спортод амжилт үзүүллээ.
3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг эзэн орны багтай тоглож, 12:21 оноогоор, эрэгтэй шигшээ баг БНСУ-ын багийг 21:20 оноогоор тус тус хожжээ. Ингэснээр Монголын баг тамирчид 3 мөнгө, 8 хүрэл нийт 11 медаль хүртэж, медалийн тоогоор 15 дугаарт, медалийн чанараар 25 дугаарт эрэмбэлэгдэж байна.
Хятад, Өмнөд Солонгос, Япон улсын тамирчид медалийн тоогоор тэргүүлж буй “Ханжоу 2022” наадам аравдугаар сарын 8-нд хаалтаа хийнэ.