УИХ-ын хаврын чуулган завсарлаж, гишүүд тойргоо зорьж, сонгогчидтойгоо уулзаж байгаа тухай мэдээлэл хэвлэлүүдээр хөвөрч байгаа билээ.
Тэгвэл Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн М.Билэгт энэ удаад тойргийнхоо сонгогчдодоо гарын бэлэг болгож, өөрийн зурагтай данх тараасан нь цахим сүлжээгээр тарж бөөн шуугиан дэгдээж байна. Түүний зурагтай данхыг харсан хүмүүс уг данхыг “Билэгт Брэнд” хэмээн нэрийдэж байгаа сурагтай. Түүнээс өмнө нь тус аймгаас сонгогдож байсан УИХ-ын экс гишүүн Б.Ганбат тойргийнхоо сонгогчиддоо битон тарааж байсан бөгөөд тэрээр “Битон Ганбат “ гэсэн нэр авч байсан юм.