Баянгол зочид буудлын гадаа цагдаа албан хаагчид олноор цугларч, бүслэлт хийгээд байгаа тухай эх сурвалж мэдээлж байна. Тодруулбал, тусгай албаны 30 гаруй албан хаагчид дөнгөж сая дотогш нэвтэрч зочид буудлын үүдэнд хамгаалалт гаргаж, хүмүүсийг өрөөнөөсөө гарах болон орохыг бүрэн хориглоод байгаа аж. Мөн тус зочид буудлын оффисын хэсэгт УИХ-ын гишүүн Х.Баттулга, Л.Эрдэнэчимэг нар байгаа гэх мэдээлэл ч байна. Цагдаагийнхан чухам ямар учраас Баянгол зочид буудалд хамгаалалт гаргасан талаар одоогоор тодорхой мэдээлэл алга.