Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонгконгт хийсэн айлчлалаас эргэн ирээд удаагүй байгаа. Тэрбээр намын дотоод уур амьсгал, сонгууль дөхсөн энэ нөхцөл байдалтай уялдуулан ирэх баасан гарагт мэдээлэл хийхээр болжээ. Учир нь сөрөг хүчний зүгээс АН-ыг өрийн асуудлаар шүүмжилсээр байгаа юм. Тиймээс Ч.Сайханбилэг Монгол Улсын нийт гадаад өр болон Засгийн газрын өрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, гишүүдийн асуултад хариулахаар болжээ.
Өдгөө Монгол Улсын нийт гадаад өрийг 21.6 тэрбум ам.доллар гэж МАН-ынхан өлгөн авч ярьж байгаа ч АН-ын тавьсан өр ердөө 4.9 тэрбум ам.доллар юм. Мөн энэ мөнгөөр бүтээн байгуулалт хийсэн учраас үргүй зардал, өр болохгүй гэж АН-ынхан үзэж байгаа аж.
Нинж