Сүлжээнд наймдугаар сарын 20-нд далайн эрэг дээрх Геленджик амралтын наран шарлагын газарт гэнэт хүчтэй хар салхи дэгдэж жуулчдыг айлгажээ. Энэ тухай Вести.ru. мэдээллээ. Видео бичлэгт гэнэт хүчтэй салхи дэгдэн элсээр шууран шүхрийг авч шидэн эрэг дээрх сүүдрэвч, ор, дэвсгэрүүдийг тал тал тийш хийсгэж байснаа гэнэт алга болсон байна.
2017 оны наймдугаар сард Сочид зорчигч тээврийн онгоц газардах үеэр ойролцоохон хэд хэдэн хүчтэй хуй салхи дэгдэж түүний бичлэгийг авсан байдаг. Бичлэгт аварга онгоц хар далай дээрх маш хүчтэй гурван хуй салхины хажуугаар зүгээр л өнгөрөөд буух талбай дээр газардсан. Онгоц чухам хаанаас нисэж ирснийг мэдээллээгүй юм.
Ц.Пүрэвдорж