Холимог тогтолцоогоор санал өгдөг болсоноор иргэдийн дэмжихийг хүсээгүй
хүмүүс намын жагсаалтаар УИХ-д суудалтай болчихоод байгаа. Тэгвэл үүнийг халах
мажоритор системээр ирэх сонгуулиа явуулах тухай З.Энхболд ба М.Энхболд нар
тохироонд хүрсэн тухай мэдээлэл цацагдах боллоо. Хэрвээ энэ тохироо биелэлээ
олвол иргэд намд бус харин нэр дэвшигчдэд саналаа өгөх боломжтой болно. Мөн
намын жагсаалтын ард нуугдаж, УИХ-д сонгогддог \”үл бүтэх” нөхдүүд цэгцэрнэ гэж
таамаглаж байна.
Ер нь бол 76 гишүүн бүгд л тойргоос сонгогдох юм. Тэгэхээр өрсөлдөөн ч
ширүүсч, чадвартай, тойрогтоо үнэлэгдсэн хүн л УИХ-д сонгогдох боломжтой болно.
Өмнө нь энэ хувилбараар л сонгууль явуулдаг байсан. Гэвч өнгөрөгч 2012 оны
сонгуулиар холимог тогтолцоогоор санал авснаас үүдэж иргэд төөрч будилж, харин
сонгогдох ёсгүй хүмүүс УИХ-д сонгогдоод явж байна гэж үздэг.
Гэхдээ нөгөө талаас хоёр нам хариуцлагаас бултах тохироо хийгээд байж ч
болох юм. Ямартай ч тун удалгүй сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн
төслийг өргөн барих тухай яригдаж байна. Уг нь хууль өөрчлөлт оруулах хугацаа
нь оройтчихоод байгаа. Гэхдээ л алдаатай байгаа бол цаг алдалгүй засварлах нь
зүйтэй.
Ер нь хоёр намыг багаараа сонгуульд оролцож, багаараа ялалт байгуулж,
багаараа ажиллах учиртай хэмээн дээрх хуулийг санаачлачихаад одоо болохоор
хувийн тоглолт хийж, өмнөх амлалтуудаасаа бултах гээд байна хэмээн шүүмжлэл
ихээр цацагдаж байна. Гэхдээ намын жагсаалтын цаан нуугдсан хэн танихгүй эрхэм
байснаас тойрогтоо, сонгогчиддоо тал засаад ч болов гарч ирсэн хүн байвал дараа
нь асуудал ярихад амар баймаар. Хууль хэрхэн өргөн баригдаж, асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг харья.
Амар