-АТГ даргыгаа дарамтад орж ажлаа өглөө гэв-
АТГ-ын дарга Н.Ганболд албан ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгөх өргөдлөө өгсөн билээ. АТГ-ын даргыг Ерөнхийлөгч томилж, УИХ-ын чөлөөлдөг хуулийн дагуу Н.Ганболдын чөлөөлөгдөх хүсэлтийг дөнгөж сая УИХ хэлэлцээд түүнийг чөлөөлөхийг дэмжлээ. Н.Ганболдын хувьд \”Би дахиж ямар ч төрийн албанд ажиллахгүй\” хэмээн ам тангараг өгөөд ажлаа хүлээлгэн өгсөн бөгөөд энэ үеэр АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс мэдээлэл хийж АТГ-ын дарга Н.Ганболдыг ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж буй явдлыг улс төрийн зорилготой хэмээв. Тодруулбал, УИХ-ын нэр бүхий гишүүдтэй холбоотой асуудлыг шалгаж байх үед Н.Ганболд даргыг чөлөөлж байгаа нь улс төрийн зорилготой, АТГ-ыг хараат байлгах гэсэн санаархал байхыг үгүйсгэхгүй гэсэн юм. Мөн энэ үеэрээ авлигатай тэмцэх сонирхолгүй улстөрчдийг нэрлэв.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Сү.Батболд, С.Баярцогт, Г.Батхүү нарыг авлигатай тэмцэх үйл ажиллагаанд саад учруулдаг, авлигатай тэмцэх сонирхолгүй улстөрч хэмээн тодотгов. Чоно борооноор гэгчээр АТГ-ын дарга Н.Ганболдыг ажлаа өгөх сургаар, тус газрын даргыг Ерөнхийлөгч томилдгийг болиулж, УИХ-аас томилдог болох нууц тохироог улстөрийн томоохон намууд хийсэн гэх бөгөөд хэрвээ ийм хууль батлагдвал АТГ УИХ-аас /олон хүнээс/ хараат болж, авлигыг өөгшүүлсэн явдал болох нь тодорхой билээ.
Төгс