Оросын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков Орос,Турк болон Иран улсын төрийн тэргүүнүүд Тегеранд болох дээд хэмжээний уулзалтын явцад, Сирид химийн зэвсэг ашигласан гэх өдөөн хатгалтын талаар авч хэлэлцэнэ. Энэ тухай “Известия” сонин мэдээллэж байна. Түүний хэлсэнээр тэргүүнүүдийн уулзалтан дээр сирийн зохицуулалтын талаарх бүх асуудлуудыг авч хэлэлцэх бодолтой байна.
Тэр, Оросын ерөнхийлөгч Владимир Путин Туркийн ерөнхийлөгч Тайипам Эрдоган болон Ираны ерөнхийлөгч Хасан Роухани нартай тусгайлан уулзах болно гэдгийг нэмж хэллээ.
Өмнө нь оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков Орос ,Турк болон Иран улсуудын хооронд явагдах дээд хэмжээний уулзалтанд бэлтгэж байгаа талаар мэдээллэж байсан билээ. Түүнчлэн гурван талт уулзалт Тегеранд явагдаж болзошгүй талаар мэдээллэж байсан билээ.
Ц.Пүрэвдорж