Иргэн Б нь өнгөрөгч 17-ны өдөр 5.30 цагт Улаанбаатараас, Ховд аймаг явах
нислэгт нэр нь бичигдээгүй хасагдсан шалтгаанаар гомдол мэдүүлсэн юм.
Энэ гомдлын дагуу \”Хүннү-Эйр”
компанитай холбогдож тодруулахад \”Танай мэдээллийн дагуу шалгалт явуулсан. Мөн гомдол гаргасан хүнтэй холбогдоход \”ташаа мэдээлэл өгсөн\” болохыг мэдэгдсэн байна. Манай байгууллага хариуцлага алдсан
энэ төрлийн асуудал% үйлдэл дээр анхаарлаа хандуулж, шуурхай арга хэмжээ авч ажилладаг
болохыг мэдэгдье” гэсэн тайлбарыг өглөө.
Тухайн үед нялх хүүхэдтэй эмэгтэй
хүний гомдлын дагуу бид мэдээ, мэдээлэл бэлтгэн олон нийтэд хүргэсэн билээ.
Гэвч мэдээллийг нягталж шалгалгүй, дан нэг талын байр суурийг хүргэснээс болж Хүннү-Эйр
компанийн нэр хүндэд халдсандаа хүлцэж өчиж байна. Мөн үүрэг даалгавар
биелүүлэн, хариуцсан ажлаа гүйцэтгэж байсан Хүннү-Эйр компанийн орон нутгийн
албан хаагчдаас сайтын нэрийн өмнөөс уучлал хүсье.