Сүүүлийн үед гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай нэлээд яригдах болсон. Тодруулбал, өмнө нь эрэгтэй хүн албан ёсны гурван эхнэртэй байх тухай яригддаг байсан бол сүүлийн үед хоёр эхнэртэй байхаар хуульчлах ёстой хэмээх яриа цахим ертөнцөд гарчээ. Мөн гэр бүлийн хүчирхийллийг бууруулахын тулд хэлэлцэж байсан хуультай холбогдуулан эрчүүдээс нэлээд санал ирж байжээ. Өөрөөр хэлбэл энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа ийн жиргэсэн байна. Тэрбээр \”Гэр бүлийн тухай хуульд яг үнэндээ хоёр эхнэртэй болох санал эрчүүдээс их ирж байгаа гээд боддоо” гэжээ