Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч өнгөрөгч хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланд хурдан морио түрүүлж, айрагдуулсан тухай дурдсан байсан. Инээдтэй ч юм шиг. Тэгсэн орлогч Г.Ганбаяраас өөр \”инээдтэй\” тайлан бөглөсөн хүн бас нэг байна. Тодруулбал, тус аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Хүрэлбаатар өөрийн ажлын тайлангаа дараах байдлаар бөглөжээ.
\”Баянхонгор аймгийн бас нэг онигоо\” гэхээс өөр юу ч хэлэх вэ дээ. Баянхонгор аймгийн ИТХ-ын төлөөлөгчид \”Гурван хүнд 100.000 төгрөг өгсөн, сар шинийн золголтол оролцсон, хүмүүсийн энгэрт одон тэмдэг хатгасан\” гэдгээс өөр хийсэн ажилгүй хүмүүс байдаг юм уу хаашаа ч юм. Тогтоол, төсөл, тендер, зам, барилга, цэцэрлэг, сургууль, малын эм тан, үйлдвэрлэл үйлчилгээ гээд хийх хэрэгжүүлмээр зүйлс олон л баймаар. Даанч Баянхонгорын төлөөлөгчид морь уралдуулсан, сар шинийн золголтод оролцсон гэхээс өөр хийсэн хэрэгжүүлсэн зүйлгүй аж төрдөг бололтой юм.