\”Херо
энтертайнмент”-аас алдагдсан бичлэг цахим ертөнцөөр тархаж, нэлээд сенсаци
тарьсан. Үүний дараа \”Херо энтертайнмент”-ын захирал Б.Баатар мэдэгдэл хийж,
манайхаас бичлэг хулгайд алдагдсан, бичлэгийг маш том бүлэглэл хулгайлсан
хэмээн бодож буйгаа мэдэгдэж, цагдаагийн байгууллагад хандана гэсэн. Гэсэн ч
түүнийг цагдаагийн байгууллагад хандаагүй болохыг цагдаагийн байгууллагаас
мэдээлсэн.
Ямартай ч, Б.Баатар төд удалгүй цагдаагийн байгууллагад албан ёсоор
хандаж шалгуулж, хариу нь гарлаа. Тэгвэл Прокурорын байгууллагаас мөрдөн байцаалтын явцад бичлэг хулгайд
алдагдсан гэдэг нь тогтоогдоогүй, нотлогдоогүй учир хэргийг хэрэгсэхгүй болгож
хаасан байна.Тэгэхээр хөтлөгч П.Анужингийн сэжиглэж байсанчлан бичлэгийг зохиомлоор тараав
уу.
\”Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн архиваас бичлэг алдагдсан гэдэг ч
яагаад заавал хөтлөгч П.Анужин болон экс Ерөнхийлөгч Н.Энхбаяртай холбоотой
бичлэг зөвхөн цахим ертөнцөд тархаж тэдний нэр хүнд сэвтээв. Ямартай ч, бичлэг
алдагдсаныг нотолж, тогтоож чадалгүй хэрэгсэхгүй болголоо. Гэхдээ бичлэгийн ард
маш том бүлэглэл байгаа нь тодорхой болж байна.