УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид албан бичиг илгээжээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн санал болгодог зарим албан тушаалтны томилгооноос татгалзах хуулийн төсөл санаачлах саналыг тавьжээ.
Тухайлбал, Төрийн албаны зөвлөлийн дарга, Сонгуулийн Ерөнхий хорооны хоёр гишүүн, АТГ-ын дарга, дэд дарга, ОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дөрвөн гишүүн, Хүний эрхийн комиссын гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга зэрэг албан тушаалтныг томилоход Ерөнхийлөгч оролцох шаардлагагүй хэмээн үзжээ.
Өнөөдөр Ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгогдоогүй олон томилгоонд оролцож байгаа нь тухайн байгууллагын үйл ажиллагаа, эрх үүрэгт хөндлөнгөөс оролцож, төрийн үйл ажиллагаа хэвийн явагдахад саад болж байна хэмээн үзсэн байна.
Нинж