\”Улсын төслийн хөрөнгө оруулалтаар баригдсан Увс аймгийн Нарийны голын 325 у/м төмөрбетон гүүрийн барилгын ажлын гэрээг БНХАУ-ын \”Эйч Кэй Би интернэйшл холдинг” ХХК-тай 2011 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яам /хуучнаар/ байгуулж, барилга угсралтын ажлыг эхлүүлсэн бөгөөд уг гүүрийн барилгын ажлын өдөр тутмын хяналтыг Авто замын газрын хяналтын инженер Н.Ёндон хариуцаж ажилласан байна. Энэхүү гүүрийн барилгын ажлын төсөвт өртөг нь 5 380.2 сая төгрөг бөгөөд гүүрийн нарийвчилсан зураг төслийг \”ГБЭТ” ХХК хийж гүйцэтгэжээ.
Уг гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэгч компани 2012 оны 8 сарын 30-ны өдрийн дотор гэрээт хугацаандаа дуусгаж, 2012 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр улсын ашиглалтад хүлээлгэн өгсөн байна. Одоогоор тус гүүрийн баталгаат засварын хугацаа дууссан байна\” гэж ЗТ-ийн сайд М.Зоригт өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээллээ.