Өмнөд Солонгос Улсын Цагдаагийн газраас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч нарт авах арга хэмжээг чангаруулах болсноо мэдэгдлээ.
Тус улсад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад автын осол гаргасан болон амь насаа алдсан иргэдийн тоо сүүлийн жилүүдэд өндөр хөгжилтэй улсууд багтдаг \”OECD\” олон улсын байгууллагын гишүүн орнуудын дунд тэргүүлэх болсно байна. Сүүлийн таван жилийн үзүүлэлтээр Өмнөд Солонгост жилд дунджаар 600 гаруй хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос болж амь насаа алджээ. Тиймээс энэхүү тоог бууруулахаар эрчимтэй арга хэмжээ авахаар болжээ.
Юуны өмнө, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэдэд ногдуулдаг хариуцлагын арга хэмжээг эдүгээ хэрэгжиж байгаа журмаас илүү чангатгана. Тухайлбал, цусан дахь спиртын хэмжээ 0.1%-иас илүү буюу хэт согтолттой байгаа жолоочийн автомашин жолоодох эрхийг хасч, эрүүгийн хэрэг үүсгэхээр болжээ. Мөн хэрвээ тухайн жолооч бага зэргийн согтолттой үедээ автын осол гаргасан бол мөнгөн торгууль оноодог байсан журмыг өөрчилж, 1-10-н жил хоригдох журам баталжээ.
Харин сүүлийн 5-н жилийн хугацаанд 4 удаа согтуугаар автомашин жолоодож байгаад саатуулагдсан бол 5 дах удаад нь тухайн жолоочийн унаж явсан автомашиныг шууд хураан авах болохоор болжээ.
Өмнөд Солонгос Улсын хувьд 2013 онд 3 ба түүнээс дээш удаа согтуугаар автомашин жолоодсон 39490-н хүн саатуулагдаж байсан бол 2014 онд 44717 хүн, 2015 онд 44986 хүн тус тус саатуулагдаж, согтуугаар автомашин жолоодох иргэдийн тоо жил бүр өсөн нэмэгдсээр байгаа юм байна.
Нинж