Өнгөрсөн амралтын өдөр нийгмийн сүлжээгээр цацагдсан даруйдаа олон хүний анхаарлыг татсан \”\”Амраагийн харамсал” бичлэгийг МАН захиалж, хийлгэсэн\” гэж \”Херо” энтертайнментийн ерөнхий графикч Ц.Мөнх-Очир мэдээллээ.
Уг сурталчилгааг УИХ-ын гишүүн Х.Баттулгын захиалга гэсэн хардлага бий. Харин энэ талаар ерөнхий графикч Ц.Мөнх-Очир \”Манай Херо энтертайнмент студи Тулга гишүүний захиалгаар \”юм хийдэггүй\” юм. Тулга гишүүн бол манай нэвтрүүлгийн хөтлөгч маягаар явдаг болохоос үүрэг даалгавар өгдөггүй. Амраагийн тоглосон сурталчилгаа МАН-ын захиалгаар, гэрээ хийгээд, хөлс мөнгөө тохиролцоод хийсэн ажил. Видео продакшн бүрийн л ажилладаг зарчим шүү дээ. Түүнээс Тулга гишүүний үүрэг, даалгавар өгсөн юм байхгүй. Үүрэг, даалгавар өгөх ч үгүй, өгсөн ч тэр хүний үгээр явах ч үгүй. Бид өөрийн гэсэн үзэл, бодолтой хүмүүс\” гэлээ.
Харин тус студийн ерөнхий редактор Б.Батзориг \”Бид мөнгө өгсөн болгоны сурталчилгааг хийдэггүй. Тухайн сурталчилгааны утга санаа, Монголчуудад үнэнийг хүргэж байгаа эсэхийг хардаг” гэсэн юм.
Амар