Хаврын чуулган нээлтээ хийгээд удаж байна. Гэвч нэг ч асуудлыг дорвитой хэлэлцэж чадсангүй. Гол шалтгаан нь ирц. УИХ дахь МАН-ын бүлэг болоод эрх баригч АН-ын бүлгийн гишүүд чуулганаас өөр асуудалд анхаарлаа хандуулсанаас болоод ирц бүрдэхгүй, хуралдаан хэдэнтээ хойшилж, завсарласаар байна.
Энэ байдал сүүлдээ улам даймжирч, гишүүд \”картаа шургуулчихаад\” л гаргаад явчихдаг болж. Харин үлдсэн ганц нэг гишүүд нь кноп дарах чухал үүрэг гүйцэтгэдэг болсон байна. АН-ын кноп дарагчаар Ц.Оюунгэрэл гишүүн үлдсэн байгааг дараах бичлэгээс үзэж болно. МАН-д, МАХН-д хэн кнопчингоор ажиллаж байгаа нь энэ бичлэгээс даанч харагдахгүй юм. Гэхдээ л \”шударга\” гэгддэг Ц.Оюунгэрэл гишүүн хийж чадаж байгаа юм чинь бусад намуудад ч бас кнопчин байгаа л гэж бодогдож байна.
\”Хэцүү ч юмаа даа\”. Үнэхээр хуралдаж чадахгүй, ирц нь бүрдэхгүй байгаа бол эртхэн шиг олонхоороо огцорч, сонгуулиа эртхэн хийчихвэл яасан юм бэ.
Шар хүү