Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд спортоор хичээллэх боломжийг бий болгох, тэдний өөртөө итгэх итгэлийг спортоор дамжуулан нэмэгдүүлэх зорилготой ‘’Итгэл найдвар, Боломж-Улаанбаатар’’ хандивын марафон гүйлтийн тэмцээн өнөөдөр болж байна. Ахиллас Монгол Төрийн бус байгууллага, Ариг банк болон дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс хамтран энэхүү марафон гүйлтийн тэмцээнийг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Тэмцээн Маршалын гүүр-Дүнжингаравын уулзвар-Улиастайн уулзварын чиглэлд явагдах тул өнөөдөр 08:00-17:00 цагийн хооронд тус замыг хаагаад байна. Иймд өнөөдөр Дүнжингарав худалдааны төв амарч байгаа юм.