ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “Восток 2018” цэргийн сургуулилтад амжилт гаргасан Орос, Хятад, Монголын армийн 10 алба хаагчийг шагнажээ. Тэрээр Владивосток хотод болж өнгөрсөн Дорнын Эдийн Засгийн Чуулганаас буцах замдаа гурван орны цэрэг дайчид цугларсан Цугол сургалтын талбайд зочилсон юм.
Ерөнхийлөгч В.Путин энэ үеэр Оросын 4, Хятадын 4, Монголын 2 алба хаагчийг шагнажээ. “Восток 2018” арга хэмжээ нь Оросын армийн түүхэнд хамгийн том цэргийн сургуулилалтад тооцогдож байгаа юм. Хамгийн сүүлд 1981 онд ЗХУ ийм хэмжээний сургуулилалт зохион байгуулж байсан бөгөөд харин энэ удаагийн цэргийн ажиллагаанд 300,000 цэрэг, 36,000 танк, хуягт тэрэг, 1,000 нисэх онгоц, нисдэг тэрэг, тэнгисийн 80 хөлөг онгоц оролцсон байна.