Төв аймгийн Архуст суманд өнгөрөгч 27-ны орой эмнэлгийн нам даралтын зууханд дэлбэрсний улмаас
Халдвартын тасагт нярай хүүхэдтэйгээ хэвчин эмчлүүлж байсан тус сумын Нарст
багийн иргэн хананы нуранганд дарагдаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Азаар нярай хүүхэд амьд үлдсэн бөгөөд 3 сартай түүнийг нийслэлд авчирч ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт хэвтүүлжээ. Түүний биеийн байдал их хүнд байгаа аж. Одоогоор Төв амйгийн Архуст сумийн Эмнэлгийн барилгыг
ашиглах боломжгүйн улмаас өвчтнүүдийг сургуулийн дотуур байр руу нүүлгэж байгаа аж. Дашрамд дурдахад,
Эмнэлгийн барилгад өнгөрөгч 2015 онд их засвар хийж, халаалтын
системийг бүрэн шинэчилсэн гэх боловч чанаргүй засварын улмаас ийнхүү
харамсалтай хэрэг гарлаа.
Төгс