Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Цагдан хорих 461 дүгээр төв байранд прокурор ажил үүргээ гүйцэтгэхэд зориулсан өрөөг шинээр гаргасан байна. Энэ нь нийслэл, дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорууд Цагдан хорих төвдажиллах үедээ сэжигтэн, яллагдагчтай биечлэн уулзах, санал хүсэлтийг нь сонсох, тус төвийн ахуй нөхцөл, харуул хамгаалалтын талаар хяналт тавьж ажиллахад бүрэн боломж нөхцлөөр хангагджээ. Дээрх өрөөг тус хорих төвийн ажилтнууд шуурхай, богино хугацаанд шаардлагын хэмжээнд тохижуулж сэтгэл гарган ажилласан байна.
prokuror.mn