Л.Баттөр ахлагчтай иргэдийн бүлэг өнгөрөгч
2015 онд Тэрхийн Цагаан нуурын Дунд толгойд үүрлэсэн 3200 гаруй хар галууны
ангаахайг байгаль орчин болон бусад мэргэжлийн байгууллагуудын хяналтын дор
устгаж зөөж тээвэрлэж байсан.
Гэвч энэ жил ийм үйл ажиллагаа зохион
байгуулагдаагүй байна. Үүнээс болж хар галууны тоо толгой илт нэмэгджээ.
Хар галуу нь загасыг сүрэглэн дайрч агнадаг бөгөөд нэг шувуу өдөрт
3-5 кг загасаар хооллодог гэсэн судалгаа байдаг юм. Нэгэн шувуу судлаачийн
ажигласнаар Хөвсгөл аймаг Дархадын хотгорын гол нууруудад жилд 6000 орчим хар
галуу нүүдэллэн ирдэг ба нэг галуу өдөрт багадаа хоёр загас иддэг аж. Ингэж
тооцвол өдөрт 12 000 ширхэг /таван тонн орчим/ загас идэж, зуны гурван сард 400
орчим тонн загас идэж устгаж байна гэж үзжээ. Иймээс нутгийн иргэдийн
амьжиргааны эх үүсвэр, жуулчдын үнэтэй бүтээгдэхүүн, нутгийн /унаган/ ховор
зүйл болох цагаан загас, тул загасаа хамгаалах үүднээс загасны гол дайсан болох
хар галууг агнаж, мах, өндгийг хүнсний хэрэгцээ, сарвуу, хошуу, өд сөдийг
үйлдвэрлэлд ашиглан эргэлтэнд оруулах боломж байгааг ч шувуу судлаач
тодотгожээ.
Гэхдээ цаашид хар галууг өсч
торнисны дараа бус өндөг байхад хагалах маягаар ангаахай болохоос нь өмнө түүж
устгах нь илүү гэж үзсэн байна. Орос, Буриадын туршлагаас
харахад 2-3 жил дараалан устгал хийхэд хар галуу өөрсдөө дайждаг ажээ.