Өчигдөр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатарын нялуун үгс ихтэй
нэгэн постыг уншаад эгдүүцэл хүрээд түүнийг намын дарга даа \”хайр зарлагч”, \”долоогч”
гээд биччихсэн юм. Тэгсэн Ж.Сүхбаатартай адил бараг түүнээс ч илүү нэгэн АН-д
байна. Тодруулбал, Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтсийн
дарга Б.Батхуяг гэгч нь намын даргадаа \”дэндүү хайртай нэгэн” бололтой. Ер нь
түүний үг үйлдэл бүр намын даргадаа \”хайраа илчлэхэд” оршиж байгаа ч юм шиг.
Илүү нуршаад яахав. Уншигч та дүгнэлтээ хийнэ биз. Харин танд Б.Батхуягийн
хэрхэн \”хайраа илчилж байгаа”-г илэрхийлэх цахим хуудсан дахь постуудаас нь
хүргэе.
Энэ мэт нялуун хайрын үгстэй постууд түүний фейсбүүк хуудсанд маш их бий. Хүсвэл та бүхэн цахим хуудсанд нь зочлоод үзнэ биз. Ер нь л аймгийн Хуулийн хэлтсийн дарга хүн чөлөөт цагаараа намын дарга магтаж суудаг юм уу гэж андуурмаар. Залуу хүнийхээ мөн чанар, хүсэл зориг, итгэл үнэмшилээ хаана гээгдэж орхиод \”зусардаж\”, \”бядуучлана\” вэ. Уг нь бидний Монголын залуус ийм л муухай зангаа гээчихвэл сайнсан.
Шархүү