\”Мазаалай сан\”-гаас нэн ховордсон мазаалай баавгайг хамгаалах үйлсэд дэлхий нийтийн анхаарлыг хандуулж, нэгдэхийг уриалах үүднээс ирэх долдугаар сард манай оронд зохион байгуулагдах АСЕМ-ын чуулга уулзалтын лого болгох санаачилгыг дэвшүүлээд байна. Мазаалай бол зөвхөн Монголд байдаг баавгай бөгөөд өдгөө ердөө 27 үлдсэн юм.
\”Говийн ганц\” хэмээх мазаалай баавгай устаж үгүй болоход тун ойрхон байгаа бөгөөд 27 мазаалайн 24 нь эрэгчин, 3 нь эмэгчин баавгай юм. Мазаалайг АСЕМ-ын лого болгосноор баавгайн энэ төрөл зүйлийг авч үлдэх боломж нээгдэх бөгөөд мазаалай устаж үгүй болбол харамсаад барахгүй үйл явдал болно гэдгийг албаныхан хэлж буй. Манай өмнөд хөрш Хятад Улс пандаг хэрхэн хамгаалж, олон улсын анхаарлын төвд оруулж, дэлхий даяар хайрлан хамгаалуулж байгаа билээ. Өдгөө дэлхий дээр 1400 панда баавгай байна. Мэдээж үүний ихэнх нь Хятадад байдаг бөгөөд саяхан тус улсад санаандгүй байдлаар нэг пандаг хөнөөсөн ах, дүү хоёрт 13, 11 жилийн хорих ял оноосон.
Харин манайд \”Мазаалай бонд\” гаргаж мөнгө босгохоос бус мазаалай баавгайг аврах ажил хийгдсэнгүй.
Төгс