Жилд хоёр удаа тохиодог “Балжинням, Дашням” давхацсан билэгт сайн өдөр намрын дунд сарын билгийн тооллын 17, аргын тооллын есдүгээр сарын 27-ний өдөр буюу өнөөдөр тохиож байна. Намрын улирал хурим найрын сар байдаг. Иймээс шинэ хосууд энэ өдрийг сонгож хуримаа хийх нь элбэг байдаг. Өнөөдрийн энэ билигт сайн өдөр “Люмино” хамтлагийн гишүүн Д.Анхаа Гэрлэх ёслолын ордон хуримаа хийж байна.
Тус хамтлагийн хувьд энэ жил 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойн тоглолтоо хийх гээд тун завгүй байгаа гэнэ.