Түргэн муудах бүтээгдэхүүнүүдийг зүй зохистой хадгалж хэвшээрэй.
1. 4 цаг л хангалттай
Хөргөгчинд хадгалах ёстой бүтээгдэхүүнийг худалдаж авсанаасаа хойш 1 цагийн дотор хөргөгчид хийгээрэй. Хэрвээ хөргөгчид хийлгүй 4-өөс илүү цаг болсон бол шууд хаях хэрэгтэй. Аль хэдийнээ таныг хордуулж дөнгөх урвал явагджээ гэж бодоорой.
2. Тогоондоо хоолоо бүү хонуул
Илүү гарсан хоолыг жижиг савнуудад таслан хөргөгчинд хурдхан шиг хийгээрэй. Ингэснээр хоол түргэн хөрж, нян үржих боломж багасна.
3. Түүхий, болсон бүтээгдэхүүнээ салгаж хадгал
Түүхий бүтээгдэхүүн, болсон бүтээгдэхүүнийг хөргөгчинд хийхдээ бохирдохоос сэргийлж, тусгаарлан, болсон бүтээгдэхүүнийг дээд, түүхийг нь доод тавиур дээр халгалах нь зүйтэй. Мөн тус тусад нь уутанд савлаж хэвшээрэй.
4. Хөлдүү хүнсийг хөлдүүгээр нь хэрэглэ, эсвэл…
Хөлдөөсөн хоол хүнсийг тасалгааны хэмд гэсгээж болохгүй. Хөлдүү чигээр нь шууд хоолондоо ашиглаарай. Гэсгээх бол богино долгионы зууханд, хөргөгчний хөргүүрийн хэсэгт, эсвэл хүйтэн усанд барьж гэсгээнэ.