Найр хуримын сар эхэлсэн энэ өдрүүдэд нийтийн дуучид их л эрэлт хэрэгцээтэй байгаа гэнэ. Өнгөрсөн долоо хоногт хурим найрын онцгой сайн өдөр тохиов. Тодруулбал, намрын дунд сарын шинийн 17 буюу Балжинням, Дашням давхцсан билэгт сайн өдөр олон хосууд гал голомтоо бадраажээ.
Харин хуримаа хийж байгаа хосуудад ая дуугаа өргөх ажилтай ардын дууч Д.Бурмаа тэр өдөр их будилсан гэнэ. Тэрбээр “Модны 2-т Амуред дуулах байснаа андуураад хажуугийн Гранд хиллийн хуриманд дуулаад буян болчихлоо” хэмээн өөрийн цахим хуудсандаа бичжээ. Фэнүүд нь түүний андуурлыг сайхан үйл болжээ, хосууд баярласан байхдаа, буянтай үйл хийжээ хэмээн сайшаасан байна.